АХМАД ОДОН БӨМБӨГЧИД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

2016-08-13  

Монголын Ширээний Теннисний Холбооноос Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Хот, хөдөөгөөс 200 гаруй ахмад тамирчид оролцож, ур чадвараа сорьсон байна. Энэ удаагийн тэмцээнийг 3 насны ангиллаар, 2 төрлөөр зохион байгууллаа гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын аварга С.Галбадрах хэвлэлд ярилцлага өгөхдөө тодрууллаа.

Уг тэмцээнийг Ахмад Мастеруудын Холбоотой хамтарсан бөгөөд, тус тэмцээнд нэгбүрчилсэн төрлөөр эхний 3 байрт шалгарсан тамирчдыг наймдугаар сарын сүүлээр Манжуурт болох Олон улсын Ахмадын ширээний теннисний тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагналаа. Тэмцээнд оролцсон нийт ахмад тамирчдыг МШТХ-ноос Тэрэлжид нэг хоног амрах эрхийн бичгээр шагнав.

Тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчид :  Эрэгтэй, нэгбүрчилсэн: 40-49 нас 

1. Жаргалсайхан ( Дархан) 2. Баяржин ( Хөвсгөл) 3. Гантулга ( Дорноговь)

50-59 нас

1. Мөнхсайхан ( Хан уул) 2. Эрдэнэ (Суварга эрдэнэ) 3. Цэнджаргал ( Өег)

60-аас дээш

1. Лхагвадорж ( Хүн -од) 2. Тэмүүжин ( Баянзүрх) 3. Маргад-Эрдэнэ( Баянгол) Эрэгтэй,

дан хос :

1. Жаргалсайхан- Лхагвадорж ( Дархан) 2. Ганбаатар- Зоригтбаатар ( Дархан- Эрдэнэт) 3. Дамдинбаяр - Баяраа ( Эрдэнэт)

Эмэгтэй, нэгбүрчилсэн : 40-49 нас

1. Наранцацралт ( Эрчим хүч) 2. Бадамцоо ( монгол банк) 3. Сарангэрэл ( Баянгол)

50-59 нас

1. Алтанцэцэг (Эрдэнэт) 2. Өнөрбаяр ( Баянзүрх) 3. Ариунаа ( Сүхбаатар)

60-аас дээш

1. Оюунчимэг ( Гацуурт) 2. Алтанцэцэг ( Сүхбаатар) 3. Отгонжаргал ( Сүхбаатар)

Эмэгтэй дан хос :

1. Наранцацрал- Оюунцэцэг ( хилчин) 2. Дэлгэрмаа- Алтанцэцэг ( Орхон) 3. Дэлгэрмаа- Уранчимэг ( Хасу)

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Аваргуудад баяр хүргэе. 2016-08-13
Зочин:Хуучуул байрандаа л байна шүү 2016-08-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?