ДЭЛХИЙН N1 МА ЛОНГ ГРАНД СЛАМ ХИЙСЭН 5 ДАХЬ ЭРЭГТЭЙ ТЕННИСЧИН БОЛОВ

2016-08-13  



"Олимпод аваргалах юмсан гэдэг бодол бол теннис тоглож эхэлснээс хойшхи миний мөрөөдөл юм" гэж олимпийн алтан медаль энгэртлээ зүүснээс 37 минутын дараа Ма Лонг хэлэв. 

"Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ" гэж тэр нэмж хэлээд, -Хамгийн гол нь, Жан Жайк бид хоёр маш өндөр түвшний тоглолт үзүүллээ. Энэ бол теннисний цаашдын хөгжилд маш үнэ цэнтэй, магадгүй миний олимпийн алтан медалиас ч илүү чухал гэж би үзэж байна" гэж финалын тоглолтоо үнэллээ.

Хэдийгээр, 14:12, 11:5, 11:4,11-4 харьцаагаар багийнхаа гишүүнийг буулгаж олимпийн аварга болсон ч, тоглолтын тооны үзүүлэлт бус, түвшин нь асар дээд түвшинд байсныг тэр цохон тэмдэглэлээ. Түүний нэгдүгээр байр Хятадын багт 11 дэх алтан медалийг авчрав. Одоо дөнгөж 27 настай , дэлхийд 1-рт эрэмблэгдэж буй Ма Лонг Рио-гийн олимпийн аварга болсноор хятадын шигшээгийн дасгалжуулагч Лиу Гуолянг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Конг Лянхуй, Шведийн алдарт теннисчин Ян Уве Валднер, багийн нөхөр Жан Жайк нартай амжилтаараа мөр зэрэгцсэн 5 дахь эрэгтэй теннисчин боллоо. 

 

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?