УСАЙН БОЛТ ГУРВАН ОЛИМП ДАРААЛАН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-08-15  

Домогт тамирчин Усайн Болт эхний уралдаанаа хийж, Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа давтан 9,81 секундэд гүйж алтан медаль хүртлээ. Ингэснээр 100 метрт гурван олимп дараалан алтан медаль хүртсэн анхны тамирчин болж байна.

Энэ зайнд АНУ-ын Жастин Гэтлин түүнээс 0.08 секунд хоцорч мөнгөн медаль зүүсэн бол Канадын Андре де Грасс 9.91 секунд гүйж хүрэл медалийн болзол хангалаа.

Усайн Болт Бээжин болон Лондонгийн олимпд 100, 200, 4х100 метрийн төрлүүдэд бүгдэд нь алтан медаль хүртэж байсан бөгөөд Риогийн олимпод мөн энэ зайндаа уралдана. Түүний дараагийн уралдаан 200 болон 4х100 метрийн уралдаанууд Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 16, 18-ны өдрүүдэд болно.

 

 

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?