КАОРИ ИЧО ОЛИМПИЙН 4 УДААГИЙН АВАРГА БОЛЛОО

2016-08-18  

Зуны олимпийн 31-р наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 48, 58, 69 кг-ын жингийн барилдаанууд болж өндөрлөлөө. Манай улсаас 58 кг-ын жинд П.Орхон, 69 кг-ын жинд О.Насанбурмаа нар тус тус 7 барилдаан хийснээс 3 ялалт авч 4 ялагдал хүлээснээр медальд хүрч чадсангүй.

Тэмцээний эхний өдөр 12 медалийг Азербайжан, Болгар, Казахстан, ОХУ, Тунис, Швед, Энэтхэг, Япон гэсэн 9 орны бөхчүүд хуваан авсны дотор японы бөхчүүд 3 алт, оросын бөхчүүд 2 мөнгөн медаль авлаа. 58 кг жинд өдгөө 30 настай дэлхийн арав, олимпийн гурван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо Риогийн олимпд дахин түрүүлж 4 дэхь алтан медалиа хүртсэнээр бөмбөрцөгийн хамгийн хүчтэй бөх гэдгээ дахин нотоллоо.

48 кг   

1. Эри Тосакo, Eri Tosako /ДАШТ-ний мөнгө, 3 алтан медальт, оюутны Универсиад наадмын болон Азийн спортын наадмын аварга/

2. Мария Стадник, Mariya Stadnyk /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын болон европийн 4 удаагийн аварга/

3. Сун Янан /БНХАУ, ДАШТ-ний алт, мөнгөн медальт/

3. Элиса Атанасова Янкова, Elitsa Atanasova YANKOV /Болгар, залуучуудын дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт/

58 кг   

1. Каори Ичо, Kaori Icho /Япон, олимпийн 3 удаагийн, дэлхийн 10 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний аварга/

2. Валерия Коблова /Жолобова/, /ДАШТ-ний мөнгө, хүрэл, Зуны оюутны Универсиад наадмын аварга, европийн хошой аварга/

3. Марва Амри, Marwa Amri, /Тунис, африкийн 7 удаагийн аварга/

3. Сакши Малик, Sakshi Malik /Энэтхэг, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

69 кг   

1. Сара Дошо, Sara Dosho /Япон, ДАШТ-ний мөнгө, хошой, хүрэл медальт, оюутны Универсиад наадмын аварга/

2. Наталья Воробьёва, Natalya Borovioba /ОХУ, олимпийн аварга, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Оюутны Универсиад наадмын аварга, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга, Европийн спортын наадмын хүрэл медальт, европийн хошой аварга/

3. Эльмира Сыздыкова, Elmira Syzdykova /Казахстан, азийн өсвөрийн болон залуучуудын аварга/

3. Анна Женни Ева Мария Франссон, Anna Jenny Eva Maria Fransson /Швед, дэлхийн аварга/

                     

 

 

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?