ӨНӨӨДӨР БАРИЛДАХ Э.БЭХБАЯР, П.ӨНӨРБАТ НАРЫН СУГАЛАА

2016-08-19  

Өнөөдрөөс эхлэн эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид барилдаж эхэлнэ. Манай тамирчдын салхийг  Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар хагална.

  • 57 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ. Энэ жинд барилдаж буй олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Сенегалын бөх Адама Диаттатай таарч хоёрдугаар тойрогт Кубын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Ювлус Бонне Родригес, узбекийн бөх Аббос Рахмонов хоёрын аль ялсантай нь тулна. “Б” хэсэгт БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, азийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт Кьонг Ил Янг, Японы бөх Рей Хигучи, ДАШТ-ний алт, мөнгөн медальт Хасан Сабзали Рахими, Оросын бөх, ДАШТ-ний хошой алт, хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга Виктор Лебедев, Армены бөх Ганик Мнацаканян зэрэг шилдэг бөхчүүд багтсан байна. ​

  • 74 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ. “Б” хэсгийг ахалсан Гавьяат тамирчин П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркийн бөх, европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташтай таарчээ. Түүнийг ялбал дараагийн тойрогт ираны бөх Алиреза Мохаммад Гассемитай таарах магадлалтай юм. Энэ хэсэгт Энэтхэгийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Нарсингх Панчан Ядав, францийн бөх Зелимхан Хажиев, кубын бөх, олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт Ливан Лопез Азкуй, казахстаны бөх Галымжан Усербаев, Японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Сосүкэ Taкатани нар орсон байна.

 

 

А.САЯН

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?