ЕЛЕНА ИСИНБАЕВА ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ КОМИССЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

2016-08-19  

Тулгууртай харайлтын төрлийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг Елена Исинбаева ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнээр сонгогдож, ирэх 8 жилд ажиллах боллоо. "Рио 2016" олимпийн үеэр тамирчдаас цуглуулсан саналаар комиссын гишүүнээр  сонгогдсон байна.

Өдгөө 34 настай Олимпийн хошой аварга Елена Исинбаеваг болон ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг системтэйгээр сэргээш хэрэглэсэн хэмээн ОУОХ-ноос буруутгаж Риогийн олимпд оролцох эрхийг нь хассан юм. 

Уг шийдвэртэй санал нийлэхгүй учир Исинбаева зодог тайлахаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурлаа баасан гарагийн 13:00 цагт Рио Де Жанейро хотод зохион байгуулах болсноо зарласан. Тэрбээр “энэ удаагийн олимпийн наадамд тулгууртай харайлтаар алтан медаль хүртсэн тамирчин өөрийгөө шилдэг нь биш гэж тооцох ёстой” гэж хэлсэн байна.

 

 

 

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?