ХЯТАД, СЕРБИ АВАРГЫН ТӨЛӨӨ

2016-08-20  

Риогийн олимпийн эмэгтэй волейболын тэмцээн таавар эвдсэн, тун сонирхолтой болж байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилийн шигшээ баг хагас шигшээ тоглолтод БНХАУ-ын шигшээ багт нутагтаа ялагдал хүлээж, цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдээ гонсойлголоо. 

/БНХАУ-ын баг эзэн орны багийг 3:2 буулгаж авсан/

Мөн АНУ-ын хүчтэй баг хагас шигшээд Сербийн багт ялагдсанаар хүрэл медалийн төлөө Нидерландын багтай тоглохоор болж байна. 

/АНУ-ын баг Сербийн багт 2:3 ялагдал хүлээлээ/

Харин БНХАУ-ын баг Нидерландын багийг 3:1-ээр хожиж, финалын төлөө тоглох эрхтэй болсон бол Сербийн баг тамирчид АНУ-ын багийг хожсоноор шигшээ тоглолтод оролцох боломжтой болсон юм. Ийнхүү дэлхийн чансааг тэргүүлэгч Бразил болон АНУ-ын хүчтэй багийг буулгаж авсанаар энэ хоёр баг аваргын төлөө хүч үзэхээр боллоо.

/БНХАУ-ын баг/

/Сербийн шигшээ баг/

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?