ӨНӨӨДӨР Ж.ЧУЛУУНБАТ, О.ҮЙТҮМЭН НАР БАРИЛДАНА

2016-08-20  

Эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр болох 86, 125 кг-ын жингүүдийн бөхчүүдийн сугалаа гарсан байна. 

86 кг-ын жинд 19 бөх өрсөлдөнө. “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх таарчээ. “Б” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт Болгарын бөх, дэлхийн аварга Михаил Петров Ганевтай учраа таарсан байна.

125 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ. “А” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Туркийн бөх, ДАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, Зуны “Универсиад” наадмын аварга, европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга Таха Акгультай барилдана. Барилдаан Монголын цагаар 22:00 цагт эхлэх юм.

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?