"ЦУС АЛДАЛТ"

2016-08-22  

Өглөө бослоо нүүрээ угааж байтал хамраас цус гарна... Шүдээ угаахад буйлнаас л цус гарна...Өтгөн хатаад бас л цус гарна... Ханиалга, хий огиулаад цус гарна...

Бага зэргийн цус гарах : Ам хамрын хөндийн судасны үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгаа, ходоодны шархлаа, буйл шүдний үрэвсэл, шамбарамын хөнгөн хэлбэр, хүчтэй эм антибиотик хэрэглэснээс, утааны хор, архи тамхины хор, хоолны хордлого, хөдөлмөр хамгааллын дэглэм барихгүй гэх мэт түмэн янзын шалтаг бий. Тэгтэл цус тогтохгүй 1 цаг орчим үргэлжлэхэд хүн сандарч эхэлдэг. Эрлэгийн элч дэргэд эрээд хадуураа бариад зогсож гэж сандардаг. Тэгэлгүй яахав маш хурдан эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Эмч нарын эхний асуулт : 

-Шингэн цус гараад байна уу?. Өтгөн бүлэнтэй цус гараад байна уу?

 -Шингэн улаан хүрэн цус гэвэл.

 -Цус алдалт тогтох юм байна ажиглана гэнэ.

 -Өтгөн бүлэнтэй цус гэвэл.

 -Цус алдалт намдаагүй байна гээд эмчилгээг эхлүүлдэг.

Хүн өөрийнхөө эрүүл мэндийг хянаж байх үүднээс цусны шинжилгээ өгөхдөө цусны бүлэгнэлтийг харуулах цогц шинжилгээ "КОГУЛОГРАММ" буюу цусны өтгөрөлт, шингэрэлтийг тогтоолгож байх хэрэгтэй. Ямар нэг өөрчлөлт цус багадалттай бол шүдний, хамар хоолойн, дотрын, мэс заслын, дурангийн косметикийн эмчид үзүүлэх үед эмч нартаа сануулж байх шаардлагатай.

Хүний биеэр тархсан цус элгэнд цуглардаг. Гол хураагуур судастай холбоотой "Венийн судасны торон сүлжээ" ходоодны амсар, хүйсний дотор талд, хошногны дотор амсарт байрладаг. Элэгний шүүн цэвэршүүлэх ачаалал ихэссэн үед, архи болон хордлого, элэгний В.С вирусээр халдвар авсан үед, хеликобактер, дотоод шүүрлийн хямралын үед венийн торон дээд сүлжээ томорч хагаран цус алдалт явагддаг.

Үүнийг ходоодны цус алдалт гэнэ 

Ходоодны цус алдалт архи ихээр уусан үед, тамхи өлөнгөөрөө болон ихээр татдаг хүнд, хоолны хордлого, элэгний өвчтэй улсуудад ихээр тохиолддог. Энэ үед дотуур цус алдалт ихээр болж хүрэн улаан бүлэнтэй цус алдалт өгдөг. Зарим нэг хүн элгээрээ бөөлжөөд байсан гэж зүйрлэн ярьдаг. Яаралтай цус тогтоох эмчилгээг дуслаар юмуу дурангийн аргаар хийдэг. Үр дүн муу бол мэс заслын аргаар эмчилгээг явуулж, ходоод тайрах мэс ажилбарыг хийдэг.

Хүйсны ойролцоо венийн дунд торон сүлжээ нь дотор эрхтний битүү гэмтэл үрэвсэл, хавдрын гаралтай хэвлийн хөндийн цус алдалт үүсгэдэг. Хураагуур судасны хана нимгэрснээс хэвлийн хөндийд цусны сийвэн нэвчиж, хэвлийд сул шингэн, цусанд өтгөрөл үүсгээд байдаг. Хэвлийн хөндийн цус алдалт хурц өвдөлтөөр биед мэдрэгдэж, ЭХО-гоор оношлогдож, хагалгааг цус тогтоох хавсарсан эмчилгээтэй хийж, цус сэлбэж хүнийг авардаг.

Хошногны ойролцоо цус алдалт гэдэг нь :

Венийн торон доод сүлжээ үрэвсэж өргөсөж, зангираа үүсэн хавчигдахыг "Гемморой" буюу Шамбарам гэж нэрлэдэг. Баас ихээр хатах, ихээр суугаа ажилтай хүмүүс хорт зуршилаас болсон цусны өтгөрөлт, хордлогын улмаас, хураагуур судасны хана нимгэрсэнээс шулуун гэдэсний шархлаа, хавдрын улмаас шамбарам үүснэ.

Шамбарам үрэвсэл их байх тусам цус алдалт их байдаг. Иймд үрэвсэл намдаах тосон түрхлэг, эмчилгээний лаа, эмийн эмчилгээг хийдэг. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын хагалгаа хийдэг.

Уушгины цус алдалт голдуу ханиалгаар хөөстэй цустай цэр гардаг. Уушгины амьсгалын эд эсүүд хатуурсан, өвчилсөн, цооролт үүссэн, шохойжилт ,сүрьеэ зэргээс уушгины судас хагарч цус алдалт болдог. Энэ үед цус тогтоох эмчилгээ, дуран эмчилгээ, уушгины хагалгаа хийж, цусыг тогтоодог.

 

ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ МАРГААШИЙН ДУГААРААС ХҮЛЭЭН АВНА УУ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gerlee:Hi bi odo 7n sartai jiremsen urjigdr xvndrkd suux gtl sheej bga yum shg tsus aldaad ochgdr onodr gd 3xng garjn jirmsn bld otgn ix xtdg blxr toson glzm tawidg bvr blxgui bl xvcheer dulseer bgd im blchwu amsar dr n bondgr yum tsuxuichd chxd tsaa**** orxgui est zowoojina miniix xvndrtsin blu mes zasald or gwl yanaa aigaad bxima tsagn max ergtsn bx uvdn laa omci nogn xj turxj vzsn l d xeseg gaigui bsna odo bvr xitsv bld bn mdx xvn bwl tuslaach 2017-09-14
Т.Нарангэрэл:Сайн байна уу. Манай нөхөрийг хүндрэх үед шээж байгаа юм шиг шингэн улаан ягаан цус их хэмжээгээр гараад байна өвдөлт зовиур байхгүй юунаас болдог юм бол яаж эмчлэх вэ? 2018-02-28
Отгоо:Сайн байна уу өглөө босоод хүндрэх гээд 00 ороод суутал Нилээн их хэмжээгээр шингэн улаан өнгөтэй цус маш их дусалж гаргалаа Биед зовиур өвдөлт мэдрэгдсэнгүй энэ юуных вэ Биед аюултай юу Маш ихээр сандарлаа 2018-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?