ЦУС АЛДАЛТ / ҮРГЭЛЖЛЭЛ /

2016-08-23  

Судасны бүрэн бүтэн байдал алдагдах, судасны нэвчимхий чанар алдагдан цус биеэс гадаад болон дотоод орчинд гарахыг цус алдалт гэнэ. Цус алдах нь хүний амь насанд шууд аюул учруулдаг тул эмч өвчтөний амийг аврахын тулд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг.

Цус алдалтыг

а) гадуур ил цус алдалт

б) дотуур –цээж, хэвлийд цус алдах

в) нууц далд – цус гарч байгаа эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүйгээр аажим удаан хугацаанд явагдсанаар (ходоодны шарх) лабораторийн шинжилгээнд цус багадалтын шинж илэрнэ.

Цус алдалтын хүндрэл зүрх судасны үйл ажиллагаа суларч, амьдралын чухал эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдана. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийг бодвол бага хэмжээтэй цус алдалтад дасан зохицох, тэсвэрлэх чадвар өндөр байдаг. Бага насны хүүхэд ялангуяа нярай, өндөр настан, эмгэгтэй өвчтэй хүмүүс нь цус алдалтын үед дасан зохицох чадвар муу байдаг тул хүндрэл их гардаг. Зүрх, тархинд бага хэмжээний цус алдан хуралдахад өвчтөний амь насанд аюултай нөхцөл үүсдэг.

Цус алдалт :

1) хөнгөн зэрэг – 500-700 мл цус алдах

2) дунд зэрэг – 1000-1500 мл цус алдах

3) хүнд зэрэг – 1500-2000 мл цус алдах

4) их хэмжээний цус алдах – 2000 мл их хэмжээний цус алдахыг хэлнэ.

Ахуйн гэмтэлийн болон осол аваараас мөчдийн цус алдалт гардаг. Цус тогтоолтыг хийх аргуудад иргэдэд зааж сургах сургалт явагдаж байдаг. Жишээ нь : 

 

Эдгээр аргуудыг иргэд сайтар эзэмшиж, осол гэмтэлд өртсөн нэгнийхээ амийг аварч байх үүрэгтэй.

Осол гарсан газарт тусламж үзүүлэхгүй өнгөрч яваа жолооч нарт хариуцлага хүлээлгэдэг зарчим барууны орнуудад хуульчилан заагдсан байдаг.

 

 

 

 ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?