ОЛИМПИЙН НААДМЫН ДЭЭД АМЖИЛТУУД

2016-08-24  

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Зуны XXXI олимпийн наадам түүх болон үлдэж байна. Рио хотноо 207 орны 10500 тамирчид, спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө 18 хоногийн турш хурд хүчээ сорилоо. Медалийнхаа тоогоор АНУ дахин тэргүүлж, Пуерто Рико, Бахрани, Сингапур, Вьетнам, Тажикстан улс олимпийн анхны алтан медиалаа өлгийдөн авсан зэрэг олон онцлох үйл явдалтай нэгэн олимп ард үлдэж байна.

Риогийн олимпд байт харваа, хөнгөн атлетик, олон төрөлт, дугуй, буудлага, усанд сэлэлт, болон хүндийн өргөлтийн төрлөөр нийт 22 шинэ рекорд эвдэгдсэн байна.

Олимпийн рекорд эвдсэн зарим тамирчидтай танилцана уу

БАЙТ ХАРВАА: Өмнөд Солонгосын тамирчин Kim Woo-Jin энэ удаагийн олимпийн наадамд ганцаарчилсан болон багийн төрөлд оролцож өндөр амжилт үзүүллээ. Тэрээр ганцаарчилсан харваанд 700 оноо авч олимпийн ресордыг шинэчилсэн юм.байна. 

ХҮНДИЙН ӨРГӨЛТ: БНХАУ-ын Long Qingquan 16 жилийн дараа олимпийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр 303 кг өргөсөн байна. 

ЗЭЭРЭНЦЭГ ТҮЛХЭЛТ: Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд АНУ-ын тамирчин Райан Кроусер 22.52 м-н амжилтаар Олимпийн рекордыг шинэчлэн тогтоож, алтан медалийн эзэн боллоо.

ЦУВАА ДУГУЙ: ИХ БРИТАНЫ ТАМИРЧИН JAMES Rebecca 10.721 АМЖИЛТААР ОЛИМПИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ.

ГҮЙЛТ: Усайн Болт 100 м (9.58 секунд), 200 м-ийн (19.19) олимпийн рекордыг эзэмшиж байна. Тэрээр энэ олимпоос гурван алтан медаль хүртсэн юм.

УСАН СЭЛЭЛТ : Эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог төрөлд Унгарын тамирчин Катинка Хоссу аваргалж, алтан медалийн эзэн болсон. Тэрбээр аварга болохоос гадна 2:06:58 цагийн амжилт үзүүлснээр олимпийн амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

БУУДЛАГА : Рио-2016” олимпийн хамгийн анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалд цэц сорьсон АНУ-ын тамирчин Вержинья Трейшер хүртсэн юм. Өдгөө 19 настай тамирчин анхны олимпдоо оролцож 208.0 оноогоор олимпийн дээд амжилтын эзэн болсон.

УСАН СЭЛЭЛТ: Австралийн усан сэлэлтийн багийн тамирчид 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа тэмцээнд 30.65 секундын амжилтаар алтан медаль хүртэж, олимпийн дээд амжилт тогтоолоо.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?