ЦУСНЫ ЭРГЭЛТИЙН САЙЖРУУЛАХАД АШИГ ТУСТАЙ ХООЛ ХҮНС

2016-08-25  

Монгол хүн бүрт л өглөө босоход бие хөндүүр, нүд цэлхийж, ханиаж, найтааж, цэр ховхорч, зарим нэг нь толгойн өвдөлттэй байх шинж тэмдэг илэрдэг. Хөл, гар, мөр тохой гарын шуугаар янгинаж өвдөх шинж тэмдэг ахимаг насны хүмүүст зонхилон тохиолддог байтал хүүхдүүд ийм зовиур хэлж босох нь олширлоо. Бага насны хүүхдүүд, нярай хүүхэд ханиаж, халуурч хатгаа уушгины цулцангийн үрэвсэл болж хүндрэл өгөх боллоо. Том хүн, хүүхэдгүй бүгд л хамар битүүрч шуухинаатай байх нь элбэг болсон байна. Энэ байдалд бид хэдийн дасал болжээ. Эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж байна гээд эмийн сангаас антибиотик уулгаад, өвчин намдаах эм өгөөд, болчихно. Ажилтай нэг хэсэг нь тэгсхийгээд ойр зуурын эм уусан болоод ханиадтай явна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг талх, боорцог, жигнэмэг нь нүүрс ус арвинтай байхаас гадна эрс тэс цаг уур амьсгалтай нөхцөлд дулаацуулдаг ид шидтэй.

Оройн хоолны шингэлтээс өглөө босох хүний зовиур янз бүр. Хамгийн гол нь шөнө маш сайн унтаж өөрийн биед дархлаа цуглуулж чаддаг нэг нь өглөөнөөс сэргэлэн цовоо байдаг бол хоолоо идэхээр ядарч сульддаг. Энэ бүгд цусний өтгөрөл, шингэрэлтээс хамаарч цусны эргэлтийн, цусан хангамж хир байгаа хүний биед илрэх үзүүлэлт нь өөр өөр байдлаар илэрч болно.

   Цусны эргэлтийг сайжруулахад ашиг тустай хүнсний ногоонууд

Хаврын хавсарга, намрын сэрүү бүхий тарчиг цагаар олон төрлийн амин дэмтэй, вирусийн эсрэг тэмцэх чадалтай, хүнсний олон төрлийн ногоо идэх хэрэгтэй.

-Сармис ихээр хэрэглээд байвал бас болно. Сармис ямар нэг халдвар, үрэвслийг дарах хүчтэй, судасны битүүрэл, зангираад арилгадаг, зүрхэнд шигдээс үүсэх, тархинд цус харвах, биеийн дархлааг тогтоох ихээхэн тус дэмтэй.

-Улаан лооль вета-каротиноор баялаг, тул цусыг цэвэрлэж, дархлааг сайжруулдаг. Ханиад томуунаас сэргийлж чадна.

-Сонгино хавдраас урьдчилан сэргийлж, зүрхний ажиллагааг сайжруулж, даралт бууруулж, ханиад томуунаас сэргийлнэ.

-Мөөгний ид шид нь хүний цусанд байх лимфоцитыг олшруулан, хүний эд эс, өвдөлт хийн сувгийг цэвэрлэж өгснөөр өвчнийг үүсгэгч микроб, вирусийн хоруу чанарыг арилгадаг байна.

-Хүрэн манжин төмөр ихээр агуулсан тул цусны өвчнийг багасган, цусанд эритроцитыг хуруулж чадсанаар, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.

Бид та бүхэндээ дараагийн дугаартаа цусны эргэлт сайжруулдаг монгол танг танилцуулан хүргэнэ.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Bat-Ochir emchtei yaj holbogdoh ve?Hayag utasnii dugaariig n ugch boloh uu? 2016-08-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?