РИО-2016 : 9 ОРНЫ ОЛИМПИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬТНУУД

2016-08-27  

РИО-2016 олимпод 200 гаруй улс орон оролцож, 59 орны тамирчид олимпийн алтан медалийг эх орондоо зүүж харьцгаасан. Тэгвэл 9 орны хувьд олимпийн алтан медаль нь онцгой байсан. Яагаад, гэвэл тэд нар анхных байлаа, яг Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар олимпийн аварга болж, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж, ард иргэдээ цэнгэлийн манлайд хөтлөх шиг болсон. Ийм л үйл явдал анхны алтан медаль авсан 9 оронд өрнөлөө.

ФИЖИ : Тэд яг л гавъяа байгуулсан баатрууд шиг эх орондоо харилаа. Тэд финалын тоглолтод өөрсдөөсөө илүү хүчтэй, туршлагатай Английн багийг буулгаж авсан. Тэд улс орныхоо анхныхаа алтан медалийн эзэд болсон. Тэдний ялалтыг ард иргэд нь хуваалцаж, бүтэн өдөр бүх үйлчилгээ, дэлгүүрээ хааж, бүх нийтээрээ гудамжиндаа гарч баярласан байна. Тус улсын ерөнхий сайд Ворег Байнимарама - Регбийн багийг эх орондоо ирэх өдрийг амралтын өдөр болгон зарлаж, нийслэл Сува хотынхоо цэнгэлдэх хүрээлэнд тамирчдаа хүлээн авах өдөр нийтийн унаагаар үнэ төлбөргүй үйлчлэх шийдвэр гаргажээ.

ЙОРДАН : Таеквондогийн тамирчин Ахмад Абдуллах 68 кг-ийн жинд Оросын тамирчин Алексей Денисенког ялж, алт авлаа. Йорданы хааны гэр бүлийнхэн 20 настай Ахмад руу утсаар ярьж баяр хүргэсэн байна. Түүнчлэн хааны гэр бүл түүн лүү хувийнхаа онгоцыг илгээсэн байна. Алтан медальт Ахмад Абдуллах хааны гэр бүлийн хувийн онгоцоор нутаг буцсан байна.

БАХРАЙН : Алс дорнодын бас нэгэн анхны алт. 19 настай Руф Жеббэт 3000 метрийн спорт алхаанд түрүүлэв. Түүнд онгоц илгээсэнгүй. Бахрайн улсын хан хүү түүн лүү утсаар ярьж баяр хүргэв.

СИНГАПУР : Өөрийн үлгэр дууриал болох Фелпсийг гүйцэж, 100 метрийн эрвээхэй сэлэлтээр Жосеп Шоолинг олимпийн аварга болов. 2008 онд хүүхэд байхдаа Фелпстэй зургаа татуулж байсан тэр жаал хүү ийнхүү аваргалав. Сингапурчууд түүнийг гудамжиндаа жагсаж, угтаж авлаа.

КОСОВО : Косовогийн олимпийн анхны медаль, тэр дундаа алтан медаль. Мажленда Келменди медалийн тавцанд зогсоод, алтан медалиа зүүсний дараа нулимсаа барьж дийлэхгүй байсан. 2008 онд Косово бие даан тусгаар тогтнож, 2014 оноос Олимпийн хорооны жинхэнэ гишүүн болсон түүхтэй. 25 настай, олимпийн анхны аваргыгаа Косово улсын ерөнхий сайд Иса Мустафа өөрийн биеэр онгоцны буудалд тосож, орой нь задгай автобусаар түүнтэй хамт хотоо зорилоо. Замын хоёр талаар зогсох Косовочууд аваргадаа талархлаа илэрхийлэв.

ВЬЕТНАМ : Лондонгийн олимпоос медаль авч чадаагүй ч, Хуанг шуан Винг Риод зорилгодоо хүрлээ. 10 метрийн зайны хийн буудлагад тэр түрүүллээ. 41 настай армийн албан хаагч, 50 м -ч сайн буудаж, алтан медалиа хослуулах шахав. Тэр бас мөнгө хүртэв. Түүнд Вьетнамын засгийн газраас 100,000 ам. доллар олгох шийдвэр гаргасан байна.

ТАДЖИКСТАН : 1991 онд тусгаар тогтнож, бие даасан улс болсон Таджикстаны Дилшод Назаров дүүгүүр шидэлтээр аваргаллаа. Түүнд улсын баатар цол олгооч гэсэн хүсэлтэд гарын үсэг зурах хөдөлгөөн тус улсад өрнөжээ. 1997 оноос улсын баатар цол олгож эхэлснээс хойш нийтдээ 6 хүн шагнуулжээ. Улсын хамгийн өндөр шагналаар Назаровыг шагнах ёстой гэж ард иргэд нь үзэж байна.

ПУЭРТО РИКО : Чансаагаараа 35-д эрэмблэгддэг, Моника Пуиг Германы Анжелика Керберийг финалд буулган авч эх орондоо олимпийн анхны медалийг аваачлаа. ЗААНЫ ЯСАН ЭРЭГ Таеквондогийн 80 кг-ийн жинд Английн Луталог ялж аваргалсан. Энэ бол баруун африкийн хоёрдахь олимпийн медаль ажээ.

БИЕ ДААСАН АЛТ : Кувейтийн иргэн. Нисдэг таваг буудлагын төрөлд аваргалав. Армийн албан хаагч тэрбээр, бие даагчийн зүгээр оролцсон байна. ОУОХ-ноос Кувейтэд арга хэмжээ авсан учир, тэр ОУОХ-ны далбаан дор оролцсон нь энэ.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?