Дэлхийн Нэгдсэн Чөлөөт Бөхийн Холбооны албан тоот үйлчилж эхэлжээ. Парист эхлэх Залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний бүх жинд, эмэгтэй, эрэгтэй аль аль төрлөөр нь монголын шигшээгийн залуу бөхчүүдийг барилдуулахаас түдгэлзсэн байна. Гэвч нэгэнт тийз болон виза авсан тул Ц.Хосбаяр дасгалжуулагч гурван тамирчнаа дагуулан, нэгэнт авсан тийзээ үхүүлэхгүйн тулд Францыг зорьсон байна. Тамирчдын тийзийг хямдыг нь бодож хатуу бронитой хийлгэсэн тул үлдсэн бөхчүүдийн тийзийг буцаах боломжгүй болсон байна. Чөлөөт бөхийн холбоо үзүүлж болох амжилтаас гадна тийзний үнээр "шатжээ". Францыг зорьсон дасгалжуулагч, тамирчдын хувьд ямар нэгэн удирдамж байхгүй. Сайн дураа хүрвэл тэмцээн үзэх, үгүй бол жуулчин маягтай хэд хоногийг өнгөрөөх болно. Холбооноос Парис явахыг хориглосон ч, Ц.Хосбаяр толгой мэдэн Францыг зорив.
С.ДЭЛГЭР