Эрчүүдэд шээс бэлэг эрхтний тогтолцооны гаж хөгжлүүд байдаг.
Бөөр байхгүй, төрөлхийн жижиг бөөртэй, илүү бөөртэй, буруу байрласан, тах хэлбэртэй, тэгш бус хэмтэй бөөр, бөөрний усжилт, уйланхайтай, давсаг өмнөд ханагүй, шээлүүр ханагүй хавхлагагүй, бөөрнөөс гарах хэсэгт салаалсан, судасны буруу байрлалттай, тээхийн арьс нарийсалтай, төрөлхийн буугаагүй төмсөгтэй, шээсний замын сөөргөөтэй, төмсөгний хураагуур судасны өргөсөлтэй, үрийн сувгийн болон төмсөгний хальсны усжилт зэрэг гаж хөгжлийг бөөрний мэс заслын эмч нар мэс заслын аргаар эмчилдэг.
Шээс задгайрах
Шээсээ барьж тэвчихгүй гэнэт шээс хүрэх шинж юм. Шээс олшрох, шөнө олон шээдэг. Шалтгаан нь : тархи, нуруу нугасны гэмтэл, бөөр давсагны хагалгаа хийлгэсэн, түрүү булчирхайн томролт, архаг үрэвсэл, эмийн нөлөө, чихрийн шижин, таргалалт, цэвэршилт, ходоод гэдэсний хямрал, тамхи таталт зэргээс болдог.
Шээс задгайрах нь амьдралын чанарт их нөлөөлдөг. Сэтгэл санаа тавгүй болох, нийгмийн амьдралд оролцох идвэх буурах, ариун цэврийн өрөө бараадаж явах, бэлгийн амьдрал хязгаарлагдмал, эмчид үзүүлэх, эм хэрэглээний хэрэгцээ ихсэх, гэр бүлийн харилцаанд саад учирч, асаргаанд орох талтай.
Бөөрний мэс заслын, дотрын,мэдрэлийн хөгшчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай.
ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ