Рио де Жанейро хотноо паралимпийн наадам энэ сарын 7-нд эхэлнэ. Дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас тус наадамд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн 7 төрлөөр найман тамирчин оролцоно.
Байт харваа - Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
Жүдо бөх - А.Мөнхбат, Б.Ууганхүү
Буудлага – З.Ганбаатар
Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл
Пауэрлифтинг – Э.Содномпилжээ нар оролцох юм.
А.САЯН