АНУ-ЫН БӨХ КОЛЕМАН СКОТТ ОЛИМПИЙН АВРАГА БОЛОХ БОЛОЛТОЙ

2016-09-04  

ВАДА, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн шийдвэрийг үндэслэн ДБНХ-ноос 2012 оны олимпийн наадмын алтан медальт, Узебкийн бөх Артур Таймазов, мөнгөн медальт, Оросын бөх, талийгаач Б.Кудухов нарын медалийг хураах болсон. Тэгээд Оросын бөх Бахтияр Ахмедов алт, Энэтхэгийн бөх Йогешвар Дутт мөнгөн медаль авахаар болсон ч Энэтхэгийн бөх татгалзсан. Оросын бөх Б.Ахмедов олимпийн алтан медаль гардан авах өдрийг хоног тоолон хүлээж байгаа тухайгаа сурвалжлагчид ярьсан байна.

60 кг-ын жинд талийгаач Б.Кудуховыг ялж олимпийн аварга болсон азербайжаны бөх Тогрул Асгаровоос сэргээш илэрч алтан медалийг нь түүнээс хураан авч хагас шигшээ барилдаанд түүнд дийлдсэн АНУ-ын бөх Колеман Скоттод олгох гэж байгаа бололтой. Мөн олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээс медаль хүртсэн казахстан, украины бөхчүүдээс сэргээш илэрсэн байна.

Сэргээшийн гэсэн тодотголтой дуулиантай хэрэг дуусах болоогүй бололтой. Зуны олимпийн “Бээжин-2008” наадмын 26 медальтан медалиа хураалгахаар болоод байна. Саяхан АНУ-ын Калифорни муж улсын Сенатаас ОУОХ, ФИНА, Олон улсын усан сэлэлтийн холбоонд хандаж 1976 онд Канад улсын Монреаль хотод болсон Зуны олимпийн наадмын усан сэлэлтийн төрөлд 11 алтан медаль хүртэж гарамгай амжилт гаргасан Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын усан спортын багийн бүх медалийг сэргээш хэрэглэж байсан тул хураан авахыг уриалжээ. Учир нь гэвээс АНУ-д ирж сууршисан БНАГУ-ын олимпийн хөнгөн атлетикийн тамирчин байсан Хайди Кригер гэгч байхгүй болсон улсын тамирчид сэргээшийг “төлөвлөгөөтэйгээр” хэрэглэж байсан тухай мэдүүлэг өгсөн гэнэ ээ.

Сэргээштэй холбоотой асуудал цаг хугацааны хязгаарыг давж эрүүл саруул ухаанаас ангид болж нас барсан тамирчин, байхгүй болсон орны тамирчдад хүртэл хамаарах болжээ.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?