ХҮЙТНИЙ УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР, ХАНИАД ТОМУУНЫ ВИРУС ИДЭВХЖИНЭ

2016-09-05  

9-р сард цочир хүйтрэх талаар хүмүүс ам дамжин ярьж байна. Энэ жил харьцангуй эрт сэрүүсэн төлөвтэй. Намрын улиралд бүхий л насны хүний бие махбодод өөрчлөлт орно. Тухайн улиралд зохицуулж гэр орныхоо тохилог дулаахан байлгаж, хувцаслалтандаа анхаарч цаг агаарт тохируулан хувцаслах, биед илчлэг аминдэмтэй хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насныхан хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэйг сануулъя.  Ялангуяа дотуур дулаан хувцас хүйтний эрчийг бууруулж биеийн дулааныг хадгалдаг.

Өвлийн улиралд Монгол орны хөрс 45-70 градус хөлдөн бохирдлыг арилгадаг онцлогтой. Халуун оронд гараад байгаа ханиад вирусийн халдвар манай оронд хавар намрын цагт дэгдэж болох хавсарга улирал юм. Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн өвдөлт хийн судлын өвчнийг хавар намарт сэдэрдэг талаар өгүүлдэг. Гол өвчлөл нь бүх биеийн холбогч эдүүд нар салхи агаарын даралтын өөрчлөлтөөс хамаарч үе мөч хөших, хавагнах, дотор эрхтнүүдэд хямрал болж дархлаа суларна. Бага насны хүүхэд, залуучуудад АСЛО шинжилгээний үзүүлэлт өндөрсөх, хоолойн болон үе мөчний, мукополисахаридозын өөрчлөлт урвалжилт гардгаас дархлаа суларч ханиад томуу, вирусийн халдвар ихэсдэг. 

Нэн түрүүн цаг агаарын мэдээнд тэр өдрийн агаарын даралт хүний биед муу нөлөөтэй эсэхийг мэдээлж байна уу ? гэдгийг анхаарах хэрэгтэй. Зүрх судасны, үе мөчний өвчнөөр болон сахарын, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй хүмүүс, өндөр настангуудад, цас, бороо орох, шороон шуурга, тэнгэр муухайрах үеийн агаарын даралт, өөрчлөлт маш хүчтэй нөлөөлж цусны эргэлтийн хямралд оруулдаг. Улирал солигдсонтой холбоотой хүний арьсны далд гуужилт, энерги хөлсний сүв ихээр нээгдсэнтэй холбоотой хүний бие нялхардаг. Энэ нялхаралтын үед хүйтэн салхи хавирга нэвт салхилж, эд эсийн уургийн нийлэгжилт алдагдаж, биеийн дааврын ялгаралт дотоод шүүрлийн зохицуулалт, дархлааг сулруулснаар өвдөлт, өвчний эх үүсвэр эхэлдэг.

Төв суурин газарт дэгдсэн утаа тортогны мандал бороо салхиар хөдлөхдөө өөрийгөө хэдэн давхар хуяглан вирусийн тархалтыг явуулж, дархлаа суларсан хүний, болон аль болох залуу бие махбодод шуналтайгаар шургалж, эд эсийн давхаргаар хооллож, хүний биед өсөж үржсэнээс хэдэн сараар үргэлжлэх архагшсан ханиад бронхит, элэг цөсний өвчлөлийг үүсгэнэ. Зарим нэгэн хүнд вирус нууц үечлэлтэй далд хэлбэрээр үржиж, халдвар түгээгч болгон хөлөглөдөг.  Ихэнхдээ хатгалгаа, хий ханиалга, хоолой өвдөх, боох, үе мөч өвдөх, шар хийгээр толгой өвдөх, цусны даралт ихдэх, цусанд сахарын хэмжээний ихээхэн хэлбэлзэл, ходоодны хеликобактерын, элэгний вирусийн идэвхжлийн үе болдог.  

Иймд намрын улиралд томуу, томуу төст вирусийн өвчлөл ихдэх тул хүн бүр өөрийн хувцаслалт хоол ундандаа анхаарч бие сулрах ядрах бүрт шинжилгээ хийлгэж эмчийн зөвлөгөөг авч байх шаардлагатай. 

Монгол оронд хөгжиж байгаа, уламжлалын эмнэлгийн арга барилыг түлхүү хэрэглэж, монгол эмээр эмчилгээг явуулах нь намрын хавсарга өвчнийг арилгах, урьдчилан сэргийлэх арга мөн.

 

 

 Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?