Оросын удирдагч Брежнев, бразилийн алдарт хөлбөмбөгч Пелетэй уулзахдаа, - Оросууд хөлбөмбөгийн дэлхийн аварга болж чадах уу? гэж асуусан байдаг.
Пеле, -Чадна. Бразильчууд хоккейгоор хэзээ дэлхийн аварга болно, тэр цагт Оросууд та нар хөлбөмбөгөөр дэлхийн аварга болно гэж хэлсэн байдаг.
Тэгвэл, 2018 онд Оросод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Оросууд европын аваргад тун тааруухан оролцсон. Европын аварга эхлэхээс яг нэг жилийн өмнө Италийн алдарт дасгалжуулагч Капеллог шигшээгийн дасгалжуулагчаас хөөсөн.
Тэгвэл түүний ажлыг авсан Слуцкий ч мөн ажлаа өгсөн. Ийм хүнд нөхцөлд л тэд оржээ. Одоо ганцхан гарц байна, оросуудад. Аль болох олон гадаадын хөлбөмбөгчдийг урвуулах. Энэ ажил нэгэнт эхэлжээ. Одоогоор бразилийн 5 тоглогч Оросын иргэншлийн үнэмлэхээ гардаж авсан байна. Энэ эрчээр явбал, Оросууд 2018 оны дэлхийн аваргад амжилт үзүүлэх магадгал өндөр байна. Путин ч их дэмжиж байгаа гэж Оросын хэвлэлд онцгойллоо.
Э.БАЛЖИННЯМ