Бразилийн Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам маргааш эхлэх гэж байна. Дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсаас тус наадамд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтингийн төрлөөр 8 тамирчин өрсөлдөх юм.
Манай баг тамирчид Тамирчдын тосгоны 14 дүгээр байрны 12 дугаар давхарт төвхнөсөн байна. Монголын тамирчдыг Паралимпийн тамирчдын тосгоны дарга Жанет Аркайн хүлээн авчээ. Жанет Аркайн нь Атланта 96 олимпийн хүрэл, Сиднейн олимпийн мөнгөн медальт тамирчин юм байна.
Эх сурвалж : MNB