НАМАР ЦАГИЙН ХАРШИЛ

2016-09-07  

Олон төрлийн өвчин үүсгэгч вирусүүд шинээр нэмэгдэж дэлхий дахиныг цочроох боллоо. Африкийн орнуудад одоо гараад байгаа ЭБОЛА вирус1976 онд нээгдсэн ч хоруу чанар нь тахал мэт агаар дуслын замаар олон хүнийг өвчлүүлсэн хэвээр байна. Шинээр Зика вирусийн халдвар аюулын харанга дэлдлээ. Дархлааны хомсдол үүсгэдэг намрын улиралд вирусийн халдвар ихээр дэгддэг.

Харшил бол цусанд гитамин гэдэг бодис их хуралдсанаас хүний дархлаа хэт мэдрэг болж судас өргөсөж, нарийн судсаар хоруу чанартай шингэн ялгарснаас хамар битүүрэх, нус нулимс гоожих, нүд нуухдах, чонон хөрвөс, гүвдэрүү арьсны үрэвсэл, астма уушгины багтраа, улмаар "анафилактик" шок үүсгэж үхэлд хүргэдэг. Энэ шок голдуу эм тарианы урвалж, зөгий шавьжинд хатгуулсны дараа голдуу үүсдэг

Томчуудад тохиолддог шинж тэмдэг : гэнэт арьс ихээр загатнаж, амьсгаа боогдож даралт унаад шоконд орж зүрх зогсдог. 

Хүүхдүүдэд :  сүү, хоолны харшлын илрэл нь диатез сахарын харшил ихэвчлэн тохиолдоно.

Хаврын улиралд дэгдэх ургамлын харшлын шинж намарт арилдаг. Харшлын эмчилгээг зөвхөн харшил судлаар мэргэшсэн эмч нар хийдэг. Энэ нь дархлааг тэнцвэржүүлэх, иммуноглобулины цэвэрлэгээ трансфер факторуудыг ашиглаж цусанд гистамин үүсэх шалтгааныг арилгах эмчилдэг байна. Харшлын шоконд орж байгаа хүнд  "Амилуулах суурь тусламж" үзүүлж түргэн тусламж дуудах хэрэгтэй. Түр зуурын харшил гэдэг нь тухайн хоол хүнсний хэрэглээ, мөөгөнцөр, ялзмагууд, согтууруулах ундааны зүйлээс болж арьс улайх гүвдрүү гарч, загатнаж харшил өгдөг. Энэ үед цуснаас гистамин ангижруулах үйлчилгээтэй эмнүүдийг хэрэглэдэг.

Харшил үүсгэдэг нэг шалтгаан тамхи, тамхичин хүний хувцасны үнэр 

Тамхины утаа бохины үнэр үүсгэгч даавуун материалд гүн шингэж харшил үүсгэгч болон астма үүсгэгч спираль бактерийг үржүүлж өгдөг байна. Тамхи татдаг хүний ойролцоо байх хүүхдүүд ихэнхдээ дархлааны сэргэг мэдрэмжтэй байснаас самрын тоосонцорт, хоол ундны, эмний урвалжид чонон хөрвөс харшил өгч эхэлдэг. Энэ харшлаас таарахгүй байгаа хоол хүнс, эмийн хэрэглээг мэдэж цаашид зохистой хооллолтыг эрхэмлэн, архаг өвчнөө эмчлүүлэх нь чухал юм.

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?