ХАРШИЛААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖҮҮД

2016-09-08  

1Ерөнхий зөвлөмж

-Амьсгалын замын халдвар, ханиад, томуугаас сэргийлэх хэрэгтэй

-Гэнэтийн их ачааллаас ( дасгал, хол гүйх, хүнд ажил хийх) зайлсхийх

-Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахаас болгоомжлох

-Идэвхгүй тамхи таталтаас өөрийгөө хамгаалах

-Будаг, утаа, хурц үнэртэй үнэртэн зэрэг зүйлсээс зайлсхийх

-Машины утаа ялангуяа дизель хөдөлгүүртэй машины утаанаас хол байх

2. Гэр ахуйн гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам

- Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр цэвэршүүлэх

- Тасалгааны агаарыг чийгшүүлэх (purifier)

- Гэрээ тоос сорогчоор цэвэрлэх

- Тасалгааны салхивчийг өдрийн цагаар нээхгүй байх

- Ургамлын тоос нь нар гарахаас эхлэн агаарт тархаж үдэш болоход агаар харьцангуй цэвэршдэг. Иймээс шаардлага багатай байвал өглөөнөөс үдээс хойш болтол гадуур гарахгүй байх

- Үдэш, оройн цагаар гадуур явах нь зүйтэй

- Гүүний айраг, саам ууж болохгүй

- Орчныхоо хогийн ургамлыг тоосжилтын үеэс өмнө зулгааж хаях эсвэл хадах хэрэгтэй

- Ургамлын гаралтай эм, монгол эм, танг хэрэглэхээс зайлсхийх

- Царван буцалгаж уух, хусны шүүс уух зэргээс татгалзах

- 4-6 сард ой модтой газарт салхинд гарахгүй байх

3. Гадаа орчны гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам

- Тасалгааны агааржилтийг сайжруулан салхивчийг онгойлгож байх

- Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр тогтмол цэвэршүүлж байх (99% хүртэл цэвэршүүлдэг)

- Шүүлтүүр сайтай тоос сорогчоор тогтмол сайтар цэвэрлэх

- Хуучирсан зөөлөн тавилга, хивс, хивсэнцэр, гудас, матрасс зэргийг зайлуулах эсвэл нягтрал сайтай бөс давуугаар шинэчлэн бүрэх

- Хуучирч муудсан орны хэрэглэлийг хэрэглэхгүй байх

- Хуучирсан зөөлөн тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй байх

- Орны хэрэглэл, гудас, матрасс зэргийг өвлийн хүйтэн агаарт гадаа гарган гүвж, саваадан цэвэрлэх

- Унтлагын өрөөнөөс хивс, хивсэнцэрийг гаргаж тогтмол цэвэрлэгээ хийж байх

- Тасалгааны агаарын чийглэгийг багасгах (агаарын харьцангуй чийглэг 40%-иас бага болоход үхдэг)

- Гэртээ нохой, муур гэх мэт тэжээвэр амьтан тэжээхгүй байх

- Гэртээ нохой тэжээдэг бол унтлагын өрөөнд оруулахгүй байх

- Тогтмол нэг байр, хэвтэртэй байлгах

- Байр, хэвтрийг нь ойр ойрхон сайн цэвэрлэж байх

- Долоо хоног бүр усанд оруулж хаг, хогжруу уналтыг багасгах

- Мөөгөнцөр ургаж болох газруудад агааржилтыг сайжруулах

- Норсон ханын цаасыг солих

- Хэрэв мөөгөнцөр ургасан байвал устгал хийлгэх

- Гэр болон ажлын байран дахь жоомыг устгуулах

-Жоом үүрлэж болох газруудыг сайн угааж цэвэрлэх хэрэгтэйг зөвлөе.

 

 

РЕЗИДЭНТ Э.АНХБАЯР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?