Х. Оюунцэцэг : Хеликобактер пилори нянг эрт оношлуулж, эмчлүүлэх нь ходоодны хорт хавдраас сэргийлэх боломжийг бий болгодог

2016-01-21  

Сүүлийн үед хеликобактер пилори нянгийн тархалт өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувьд бүртгэгджээ. Манай орны хувьд 80-85 хувийн тархалттай байна. Тиймээс бид энэ талаар АШУҮИС-ийн дэд профессор, АУ-ны доктор Х. Оюунцэцэг эмчээс тодруулсан юм. 


- Хеликобактер гэж юу вэ? 

 Хеликобактер пилори нь спирал хэлбэртэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй. Түүнийхээ тусламжтайгаар хөдөлж ходоодны салст бүрхүүлд амьдарч ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. 

- Хеликобактер пилори нян нь ямар хор уршигтай вэ? 

- Хеликобактер нь хоол боловсруулах замаар дамжин орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэг. Хеликобактер пилори нян тээсэн гурван хүн тутмын нэг нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. 

- Хеликобактер пилори нянтай гэдгээ хэрхэн мэдэх вэ? Ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү? 

Хеликобактерийн халдвар авлаа гэсэн ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэг байхгүй, өөрөө дотроо маш олон төрөл зүйл байдаг учраас яг аль нь байна гэдгийг шинжилгээгээр тогтоох боломжтой. 

- Хеликобактер пилори нян юунаас үүсдэг юм бэ? 

Хеликобактер пилори нь хоносон халаасан хоол, бохирлогдсон хүнс, бохир аяга таваг, шүдний сойз, шүлсээр болон бохир гар зэрэг ахуйн замаар халдварлан хүний биед орон ходоод, 12 хуруу гэдэсний эмгэгийг үүсгэдэг . Мөн нэг гэр бүлийнхэн дунд тархалт өндөр байдаг.

- Хеликобактерийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ? 

- Нэгдүгээрт хүн бүр гэртээ, ажил дээрээ гээд ер нь л хаана байна тухайн байгаа газартаа өөрийн гэсэн аягатай байх хэрэгтэй. Мөн шүдний сойзоо бусадтай солихгүй байх, аль болох гадуур хооллохгүй байх хэрэгтэй. Түүнчлэн үнсэлт буюу шүлсээр амнаас аманд хеликобактер пилори нянгийн халдвар дамждаг. Мөн амьдралын зөв хэвшил, архи, тамхи хэрэглэхгүй байх, стресст өртөхгүй байх, амны хөндийн ариун цэвэр, шүдний сойзны зөв хэрэглээ, гарын эрүүл ахуй, хувийн ариун цэврийн дэглэм сахих, цэвэр усыг унданд хэрэглэх, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хүнсний зөв хадгалалт зэрэг нь халдварт өртөхгүй байхад чухал үүргийг гүйцэтгэдэг. 

- Өөрийгөө хеликобактертэй гэдгээ мэдээд, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэрэх үү? 

Эмчилгээ хийсний дараа хеликобактери пилори нян устах боловч дахин халдвар авах боломжтой байдаг. Иймээс эрүүл ахуйн дэглэм нарийн баримтлах хэрэгтэй. Мөн уг нян нь эмэнд тэсвэртэй байдал амархан үүсдэг учир эмчийн заасан эмчилгээ, бичиж өгсөн жорыг нягт мөрдөх хэрэгтэй юм. Түүнчлэн нэг гэр бүлийнхэн дунд халдварлах эрсдэл их байдаг тул тухайн гэр бүлийн гишүүд бүгд хеликобактер пилори нянг илрүүлэх шинжилгээ хийлгэж эерэг гарсан тохиолдолд, гишүүн бүр эмчилгээ хийлгэснээр үр дүнтэй эмчлэгдэх боломжтой. 






СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН





 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР:ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА 2016-02-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?