Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн Тайваний Тайпей хотноо үргэлжилж байна. Өнөөдөр буюу 9-р сарын 8-нд эмэгтэй сагсан бөмбөгчид Хонгконгийн багтай тоглоно. Спортын мастер Б.Болормаа ахлагчтай, Б.Баярмагнай дасгалжуулагчтай манай баг өчигдөр эхний тоглолтоо Тайванийн багтай хийж, 48:102 харьцаагаар хожигдсон.
Тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Тайланд, Тайвань, Хонгконгийн баг тамирчид өрсөлдөж байгаа. Багууд хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож байгаа бөгөөд “А” хэсэгт Монгол, Тайвань, БНХАУ, Хонгконгийн баг, “В” хэсэгт Макао, Тайланд, БНСУ-ын баг багтжээ.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
Есдүгээр сарын 06
Макао - Тайланд
БНХАУ - Хонгконг
Монгол - Тайвань
Есдүгээр сарын 07
Тайланд –БНСУ
Монгол- БНХАУ
Хонгконг-Тайвань
Есдүгээр сарын 08
БНСУ -Макао
Хонгконг-Монгол
Тайвань -БНХАУ
Есдүгээр сарын 09 /Амралтын өдөр/
Есдүгээр сарын 10
А4-В3
А1-В2
А2-В1
Есдүгээр сарын 11
V байрын төлөөх тоглолт
Хүрэл медалийн төлөөх хагас шигшээ тоглолт
Алтан медалийн төлөөх шигшээ тоглолт
Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол болно.
А.САЯН