“ЧИНГИС ХААН КАП 2016” САГСАН БӨМБӨГИЙН ОУ-ЫН ТЭМЦЭЭНИЙ 2 ДАХЬ ӨДРИЙН ТОГЛОЛТУУД БОЛЛОО

2016-09-09  

Энэ өдрийн онцлох тулаан мэдээж хэрэг БНАСАУ-ын шигшээ баг, БНСУ-ын “Eagles” багийн дунд өрнөв. БНАСАУ-ын шигшээ багийн хувьд 2010 оны Азийн наадмаас хойш БНСУ-ын багтай тоглолт хийж байгаа нь энэ. Ийнхүү зургаан жилийн дараа  Монголд хоёр солонгосын сагсан бөмбөгийн тулаан болсон юм.

Спортын төв ордонд хоёр багийн хөгжөөн дэмжигч олон ирсэн байлаа. Тоглолт эхнээс тун өндөр хэмнэлтэй явсан. Улмаар эхний хагас тэнцүүхэн үргэлжлэв. Гэхдээ гуравдугаар үед БНАСАУ-ын шигшээ ээлж дараалсан алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, оноо тэргүүллийг олж авсан юм. Хоёр багийн хувьд алсын зайн шидэлтээр ихэнх оноогоо авч байлаа. БНАСАУ-ын шигшээ яг робот шиг тоглолтыг үзүүлж байсан юм. Тэд талбайд ямар нэгэн илүү үйлдэл хийхгүй зөвхөн дамжуулалт, шидэлт гэсэн хувилбараар тоглодог аж. Улмаар тэд өрсөлдөгчөө 100:68-аар буулган авлаа. Тус тоглолтод БНАСАУ-ын шигшээ багаас Ким Чол Мён 24 оноо, 15 самбар авсан бол Вон Юм Сик 23 оноо найман самбар авсан байна. Харин “Eagles”багаас Хон Сэй Ён 25 оноо авлаа. 

Монголын үндэсний шигшээ тус тэмцээний хоёр дахь тоглолтоо Буриадын багтай хийв. Манай залуучуудын шигшээгийн эсрэг дорвитой тоглолт үзүүлж чадаагүй Буриадын багийг тус тоглолтод хожигдох болов уу гэж таамаглаж байв.

Гэхдээ тоглолтын эхний хоёр үед Буриадын залуус манай шигшээгийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж спортын төв ордон цугласан олныг гайхашруулаад авсан. Гэхдээ гуравдугаар үед манай залуус будагтай талбай, самбар дор илүүрхсээр эцсийн мөчид өрсөлдөгчөө 98:75-аар буулган авч, тэмцээний хоёр дахь хожлоо байгуулав. Тус тоглолтод Б.Мөнхболд 25 оноо найман самбар авсан бол Д.Дэлгэрням 18, Д.Мөнхтүвшин 12 оноо авчээ.

Манай залуучуудын шигшээ энэ өдөр ӨМӨЗО-ы Хөх хотын их сургуулийн багтай тоглож, 126:85:-аар илүүрхэв. Тэд өнөөдөр Монголын үндэсний шигшээ багтайгаа хүч үзнэ. Хоёр шилдэг багийн хожсон нь хэсгээ тэргүүлэх юм. Монголын үндэсний хоёрдугаар шигшээ өчигдөр оюутны шигшээ буулган авч тэмцээний эхний хожлоо авав. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?