З.ГАНБААТАР 18-Р БАЙРТ ОРЛОО

2016-09-10  

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өчигдөр болсон буудлагын гар бууны 10 метрийн дасгалд З.Ганбаатар өрсөлдөж, 18 дугаар байр эзэлжээ. Манай тамирчин 555 оноо авснаар шигшээ буудлагад шалгарч чадаагүй байна. Энэ дасгалд 49 тамирчин өрсөлдсөнөөс БНХАУ, БНСУ, Узбекистаны буудагчид медальт байранд шалгарчээ.

З.Ганбаатар пара буудлагын эрэгтэй тамирчдаас анх удаа паралимпийн наадамд оролцож байна. Түүний хувьд 10, 50 метрт өндөр амжилтыг үзүүлдэг бөгөөд 2014 онд Германд болсон ДАШТ-ээс Риогийн эрхээ авч байсан юм.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?