БАЙТ ХАРВААЧИД ШАГНАЛТ БАЙРАНД ОРЛОО

2016-09-12  

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эд дундаа үргэлжлэн явагдаж байна. “Рио 2016” паралимпийн наадмын байт харвааны тэмцээн бямба гаригаас 9.10 эхэлсэн бөгөөд 40 орны 137 тамирчин эрэгтэй 79, эмэгтэй 58 70 метрийн рекурв, 50 метрийн ангилалд ганцаарчилсан, холимог багаар өрсөлдөж байна. Байт харвааны холимог хосын төрөлд Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар хүч үзэн гараагаа амжилттай эхэлж, урьдчилсан шатанд Герман, Польшийн багийг дараалан хожиж, хагас шигшээд шалгаран үлдсэн. Ингэснээр медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон манай харваачид харамсалтай нь БНХАУ-ын багийг дийлсэнгүй. 

Хүрэл медалийн төлөө Италийн багтай учраа таарсан ч эхний үед 35:24, дараагийн үед 30:30, гуравдугаар үед 33:31-ээр ялагдаж, шагналт дөрөвдүгээр байрт орлоо.

Шөвгийн 16 Монгол - Герман  - 5-3

Шөвгийн найм : Монгол – Польш 5-4

Мөнгөн медалийн төлөө : БНХАУ – Монгол 6-0

Хүрэл медалийн төлөө : Итали – Монгол 5-1

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?