МЭДРЭЛИЙН ЯДАРГАА

2016-09-12  

Мэдрэлийн ядаргаагаар өвчлөгсдийн тоо сүүлийн үед Монголд ихэссэн. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нойргүйдсэн хүмүүс эмчлүүлэхээр ихээхэн ирж байна. Тэнд эмчлүүлэгчдийн дийлэнх нь 18-30 насныхан эзэлж байна. 

Энэ нь тухайн хүний сэтгэл зүйд нийгмийн янз бүрийн дарамт нөлөөлсөнтэй холбоотой. Уламжлалт анагаах ухаанд мэдрэлийн ядаргааг хий гэж нэрлэдэг. Өөрєєр хэлбэл, нойргүйдэх, даралт ихсэх, сэтгэл санааны гүн бодолд автаж хямралд орох, самгардах зэрэг янз бүрийн толгой тархины өвдөлтүүд хийтэй холбоотой. Булчингаас түрүүлж мэдрэл ядардаг. 

Булчингийн ядаргааг унтах, хоол унд, амралтаар эмчилж болно. Харин мэдрэлийн эсийн үйл ажиллагааны хямрал нь унтах эсвэл алжаалаа тайлснаар арилчихдаг зүйл огт биш. Энэ нь сэтгэлийг тань зовоож, мэдрэлийн ядаргаанд хүргэж буй асуудлаа цэглэж чадаагүйтэй холбоотой юм. Хэрэв та санаа зовнисон асуудлаа шийдэж чадахгүй яваа бол завгүй ажиллах хэрэгтэй. Ийм тохиолдолд түр хугацаанд мэдрэлийн ядаргаанаас ангижрах боломжтой. Сэтгэл тайван бол өвчин тусахгүй. Сэтгэл зовнисон асуудлаа бүрэн шийдэж чадахгүй бол хэнийг ч мэдрэлийн ядаргаа тойрч гарахгүй. Харин шийдэх аргагүй, мартаж чадамгүй бэрхшээлтэй асуудалтай тулгарсан бол янз бүрийн бясалгал хийж, иогоор болон бусад хөдөлгөөнт дасгалын хүчээр хүнд байдлаас гарч болно. Хүний мэдрэлийн систем бүх эрхтний үйл ажиллагааг зохицуулж байдаг. Сэтгэлийн хямралд удаан хугацаанд автсанаас болж мэдрэлийн системийн ачаалал ихэсч, хүнд ихээхэн зовиур илрэхийг мэдрэлийн ядаргааны хам шинж гэнэ.

Нойргүйдэх, гар чичрэх, зүрх өвдөх, толгой эргэх, хоолны шингэц муудах зэрэг нь мэдрэлийн ядаргаанд орсны анхны шинж тэмдгүүд юм. Өөрт тохиолдсон асуудлаа цаг үргэлж бодож сэтгэлээ хямрааснаас хүнд ямар нэг архаг өвчин сэдэрдэг байна.

Урьдчилан сэргийлэх : Санаа зовних зүйлгүй сэтгэл тайван байх нь өвчин тусахгүй гол аргуудын нэг юм. Таван цагаас багагүй хугацаанд унтаж амар. Юун түрүүнд хүн тодорхой хугацаанд унтаж амрах нь мэдрэлийн ядаргаанаас сэрэмжлэх хамгийн гол зүйл нь болдог байна. Ер нь хүн өдөрт таван цагаас багагүй цаг унтаж амрах ёстой юм. 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?