ХҮН ӨӨРИЙН СЭТГЭЛИЙН "ХАТААР" ӨВЧНӨӨС ЗАЙЛСХИЙДЭГ

2016-09-14  

Хүний сэтгэлийн хат гэдэг өөрийгөө хурцалж, бие махбодио удирдаж чадах чадвар юм. Сэтгэлийн хаттай байхад турж чадна, хорт зуршлаас хөндийрч чадна, хүнийг хайрлаж, өрөвдөж, хүндэлж, ямар ч өвчнийг гэтлэн гарч эрүүлжиж чадна.

Хүн сэтгэл санаагаар унахгүй өөрийнхөө эрүүл мэндийн төлөө байнга санаа тавьж явдаг. Насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдэд туслан асарч өөрөө өвдөх завгүй сэтгэлийн хаттай байдаг. Хүний урмыг хугалсан эмчилгээгүй гэдэг үгс хүний сэтгэлийн хатыг цөм цохиж, хүнийг өөртөө санаа тавих урмыг хугалснаар өвчлөл ихэсдэг. Энэ үед хүний бие махбодь өөрөө өөрийгөө эмчлэх төрөлхийн нөөц боломжоо гаргах шаардлагагүй болдог.

Хүн амьдрахын тулд өөрийн сэтгэхүй ухааны хүчээр аюулыг зайлуулж, анагаах ухааныг урьтал болгон ирсэн. Хэн нэгний төлөө санаа тавьж, хамтын амьдралаас сэтгэлийн хаттай болж, ямар ч зовлон зүдүүрийг хамтдаа туулдаг.  

Эмчилгээ хийлгэж байгаа хүний сэтгэлийн хат уярснаас өвчний эдгэрэх явц удааширч, эмчилгээний дараа архагшина. Хүний зан ааш, сэтгэхүйн хаттай ихээхэн холбоотой байдаг.  Харин хүний сэтгэцийн үйл ажиллагаа зан төрөх, шүтлэг, ааш араншинг сурган хүмүүжүүлэгч, шашны номлогч, сэтгэл зүйчид, улс төрчид өөрчилж байдаг. 

Өвчний эсрэг, өвчлөлийн үе шатыг богиносгох, эдгээх хүч хүнд бий :

  - энерги үүсгэгч митохондрын эсүүд,
  - интерфероны болон дархлааг үүсгэгч,
  - эд эсийн нөхөн төлжих бодисын ялгаруулалт,
  - хүний уураг тархины удирдах төвүүд,
  - мэдрэлийн эсийн үйл ажиллагаа болон урвалжилт,
  - Цусны эд, эсүүдийг нөхөн төлжүүлэх эрхтнүүд
 - Дотоод шүүрлийн булчирхайнууд зэргийг удирдах хүний сэтгэхүй-физиологийн хүчтэй үйл ажиллагаа байдаг.
 
Хүний биеийн нөөц хүчнүүд сайхан байгаль, цэцэгт хүрээлэн, нуур далай, салхины шуугиан, дулаан төөнөлт, мандан жаргах нар, сарны туяа, үүлэн сүүдэр, хүчилтөрөгч, озоны амьсгал, гайхамшигтай үйл явдал, спорт-урлагийн тоглолт, сонирхолтой ажил, оюуны хөдөлмөр, амжилтын ундарга, гэр бүл, тохилог орчин, хайр дурлал, хүнлэг харьцаа, шүтлэг, бясалгал, сонирхол, хоол, нойр, бэлгийн таашаал зэргээс нөхөгдөнө. Цусны адерналин ихэссэнээр, хүний цог заль бадарсан өөрийгөө эрүүлжүүлж чадах хүч нөөцтэй, сэргэлэн цовоо сэтгэхүйг төрүүлдэг. Сэтгэхүйн хүч нөөц хүний сэтгэлийн хатыг төрүүлж чадсанаар, эрэлхэг зоригтой, өөрт итгэлтэй, ямарч, зовлон зүдүүр, хүнд өвчнийг даван туулж, баатарлаг үйлсийг бүтээнэ.

Харин хүний сэтгэл зүйн Оптимист, Писимист ангилал хүний сэтгэлийн хаттай байх, хүч нөөцөө бүрэн дайчлахад чөдөр тушаа болох талтай. Бүсгүйчүүдийн сэтгэлийн хямрал өнчин тархинд маш хүчтэй нөлөө үзүүлж, бамбайн булчирхай болон өндгөвчний ажиллагаа сулруулдаг. Залуу бүсгүйчүүдийн сэтгэлийн хямралаас өнчин тархины дотоод шүүрлийн зохицуулалт алдагдаж жирэмслэхгүй байх хэт таргалах хам шинж илэрдэг. Нас ахиж байгаа бүсгүйчүүдийн бамбайн дутагдал эхэлснээс сахар ихдэх, даралт ихсэх, яс сийрэгжих, хэвлийд өөх хуралдах, мэдрэлийн өвдөлт үе мөчний өөрчлөлт ихээр гардаг.

Эрэгтэйчүүдэд сэтгэлийн хямралаас цусанд гистамины хор, шээсний хүчил ихээр хуралдсанаас зүрхний шигдээс, цус харвалт, тохой, хөлийн эрхий хуруунд хэт хүчиллэг байдлаас улайж үрэвсэнэ. Үүнийг "Подагра" өвчин гэнэ.

Сэтгэлийн хат багатай байснаас бие суларч, эрхтэн системийн үйл ажиллагааны хямрал "метаболизм" болсноос өвчин эхлэхийн эх үүсвэр болдог.

Уран зохиол, киноны баатрууд сэтгэл хаттай байснаар үхлээс мултарч, амьд гарч байгаа талаар өгүүлдэгч бодит амьдрал дээр түүнээс илүү сэтгэлийн хатаар өөрийгөө эмчилсэн түүх олонтой байдаг. Сэтгэлийн хаттай байхын тулд хүнд итгэх итгэл, хүний эрүүл мэндийн зааварчилгааг сайтар биелүүлэх хэрэгтэй. Хүний эрүүл мэндийн зааварчилгаа тухайлан бичигдээгүй ч хувь хүний өөрийнх мэдэж авсан эрүүл явах дэг жаяг, хэв маяг гэж ойлгож болно.

Хүн хэдий чинээ эрүүл мэнддээ анхаарал тавьж ихийг мэдэж, өвчнөөс сэргийлж, осол гэмтлээс холуур явж сэтгэлийн чанга хаттай байснаар өвдөхгүй, өвчнөө хүндрүүлж, эмчилгээний ихээхэн зардал гаргахаас сэргийлж чадна.

 

 

 

 Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?