Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПИЙН ПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРӨЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-09-14  

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпийн олимпод манай улсаас 8 тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр манай тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрлөөр оролцож хүрэл медаль хүртээд байна. Тэрээр 88 кг-ын жинд өрслдөж 210 кг-ыг өргөн паралимпийн медальтан болж, медалийн тавцанд АНЭУ, Бразилийн тамирчдын хамт зогслоо.

Энэ жинд эрхээ авч оролцсон шилдэг 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-ээр мөнгөн медаль хүртсэн. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?