42 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2016-09-14  

Энэ сарын 1-13 ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо Дэлхийн шатрын 42 дахь олимпиад явагдаж өндөрлөлөө. Анх удаагаа хамгийн олон орныг нэгтгэж 64 хөлгийн ард оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдийн 180 багаас АНУ-ын баг тэргүүлж Руссел Хамилтоны цом, удаах байруудыг Украйн,ОХУ-ын багууд, эмэгтэйчүүдийн 140 багаас Хятад улс тэргүүлж Вера Менчикийн цомын эзэн болсон бол удаахь байруудыг Польш, Украйн улсуудын баг эзэллээ. Дэлхийн аварга Нона Гаприндашвили-ийн цомоор эрэгтэй, эмэгтэй багууд нь эхний 3 байр эзэлсэн Украйн улс шалгарлаа.

Манай улсын эрэгтэй баг 6 хожиж, 1 тэнцэн, 4 хожигдож 51, эмэгтэй баг 6 хожиж, 2 тэнцэн, 3 хожигдож 20 дугаар байрт орлоо.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?