МОНГОЛЫН ЧӨЛӨӨТИЙНХНИЙГ ХӨЛДӨӨ ЧИРСЭН ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОГТБАЯР, БАЯРАА НАР УУЧЛАЛ ГУЙЖЭЭ

2016-09-14  

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Монголын олимпийн хороогоор дамжуулан уучлал хүлцэл гуйсан утга бүхий нэгэн захидлыг Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбоонд явуулсан гэх мэдээллийг олимпийн хорооны албаны эх сурвалж ил гаргаж дэлгээгүй ч, мөн үгүйсгэж чадахгүй байна. Хоёр дасгалжуулагч өөрсдийнхөө үйлдэлдээ уучлал гуйсан. Харин Г.Мандахнарангийн барилдааныг буруу шүүсэн гэх асуудлаар Олон улсын арбитражид хандаж шүүхдэх болсон гэх мэдээлэл байна.

Тэд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, монголын ард түмний дэмжлэгтэйгээр шүүхдэх болсноо захидлаараа уламжилсан гэж ил гарахыг үл хүсэх эх сурвалж CONTROL.MN-д дуулгалаа.

Монголын Чөлөөт Бөхийн Холбоог тойрч, Монголын Үндэсний олимпийн холбоогоор захидал илгээх нь зохимжгүй гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байна. Тун удахгүй Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбоо шийдвэрээ ирүүлнэ гэж мэдэгдсэн байна. Эхний удаад Монголын шигшээ багийн тамирчдыг олон улсын каленьдарт тэмцээнүүдэд оролцуулахаас түдгэлзсэнээ мэдэгдсэн. Үүний дагуу Парист болсон залуучуудын дэлхийн аваргаас монголын бөхчүүдийг хассан. Тун удахгүй Грузины Тбилис хотод зохиогдох Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс ч манай бөхчүүдийг бас хасахаа мэдэгдсэн. Одоогоор ДНБХ-ны эцсийн шийдвэр гаргаагүй, бидэнд хүлээн авсан зүйл байхгүй гэж Бөхийн холбооноос тодотголоо.

 

О.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Үйлдэхээсээ өмнө бодож сур 2016-09-14
Зочин:Шүүхэд өгөх нь зөв. Гэхдээ та нарын балаг арилахгүй ээ 2016-09-14
Зочин:Хэт даврагсад гэж.. 2016-09-14
Зочин:Бөхчүүд ийм хүмүүс юм уу, дураараа овилгогогүй 2016-09-14
Зочин:Ерөнхийлөгч санхүүжилтийг нт даах юм уу 2016-09-14
Mr.:Control.mn Bi ene erhmuudiig medne, uuchilalt eruusuu guigaagui yah gej iim hudlaa medeelel oruulj bdag yum be? 2016-09-14
Хөнхөр:Бөхчүүд манайдаа л хаан. Дээрэлхүү. Агсан. Хувиа хичээсэн. Бие хаагаараа түрүү барих гэсэн овилоггүй зантай. Эдний эр зориг гэж юу байхав дээ ямаан омог гаргаж асуудлыг хүчирхийлэлээр шийдэх гэж байгаа дүр эсгэх гэсэн биш гай боллоо. Монголдоо байдаг шиг гүзээгээ чангалаад бахирхаар үхэр монголчууд нь сүүлээ хавчаад зугтаадаг шиг үзэгдэл болно гэж горьдсон бололтой. Естой ****ваа л болж дээ. Ямар цэцэрлэгийн хүүхэд айлгаж байгаа биш. Ямар хадны мангаа юу. 2016-09-14
zochin :uuchlal guihguie tanai sait bitgii ingj hudlaa tsuurhal taraagache dandaa hudlaa medeelel gargaj bhyma.mgl iin boxing holboonii batnasan gabyat tamirchin uitumeng erugiin tsagdad ugch ****lgulj bga ug n ene 2 neg nutag neg bagshiin ****bi nar ymdaa alban tu****l gj aimaar ymaa.batnasan gj nuhur japand hulgain hergeer shorond bj bgd irsen nuhur gsen.manai sportinhon gj dampu garud shu 2016-09-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?