СТРЕСС" ХҮНИЙ БИЕЭЭС УНДРАН ГАРДАГ СЭТГЭЦИЙН СОЛИОРОЛ

2016-09-15  

Хүний уураг тархи цусан хангамж сайтай байхад хүн ихийг бүтээнэ. Сэтгэн бодох, урлах чадвартай байна. Сэргэлэн цовоо байдал, хүнийг хайрлан, хүндэтгэх торгон мэдрэмж, хорвоо ертөнц, байгаль орчныг өнгөтөөр чимэн хүний орчлонг бүтээж урт наслуулдаг. 

Саяхан дэлхийн өндөр настнуудаас 132 насалсан буурай бурхан боллоо. Хүний орчлонг хөгжүүлж урт наслахын тулд : 

- Хүн өөрийнхөө сэтгэл оюунаа тайвшруулах, эрүүл байх 

- Ахмад настан, ах дүүсээ хүндлэх, гэр бүл болох 

- Хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн нэгэн хамт олон болон ажиллах 

- Урлаг, спортод хүчээ сорьж, баясан цэнгэх 

- Бие биендээ тусалж, хайр энэрлийг түгээж, асран тэтгэж 

- Шүтэн бишрэл, сүсэглэл, өршөөл, ерөөлөөр дэлгэрч 

- Төр улсаа байгуулж, энх тунх амьдралыг эрхэмлэнэ 

Энэ бүхэнд сөрөг нөлөө нь "Стресс" гэж нэрлээд байгаа хүний биеэс ундран гардаг сэтгэцийн солиорол зан төрхийн өөрчлөлт юм. Хүний амьдарч байгаа орчин амар тайван бус, өдөр тутам саад тотгор, сэтгэцийн дарангуйллыг хүлцэж байдаг. Суурин амьдрал хүний биед тааламжтай нөхцөлийг бүрдүүлж "Стресс" багатай амьдралын суурь болдог. Тэд өөрсдийн эзэмшлийн газар нутаг, өв хөрөнгө, хоол хүнс, ахуй нийгмийн хангамж сайн, хүн хүндээ дээд зэргийн хүндлэл үзүүлдгээр онцлог. Монгол орны нүүдэлчин амьдрал мал сүргээ өсгөх, эрс тэс цаг уур, ороо бусгаа улс төрийн амьдрал, утаа, замын түгжрээ, архидалт, танхайралт, ажилгүйдэл, ядуурал, залхуурал энэ бүгд нийлээд араатанд хөөгдөж яваа янзаганы "Стресс"-ийг монгол хүмүүст амсуулж байна. 

Нэн түрүүн хүний "Стресс" бөөрний дээд булчирхайнаас "Глюкокоритойд, Сөрөг адерналин" ихээр ялгаруулж хүний зүрхний цохилтыг хурдасгаж, даралт өндөрсгөж, булчин чангаруулж, уур хилэнг бадраадаг. Энэ түр зуурын стресс хүний биеэс бүрэн арилдаггүй цусанд өширхөлийн хоруу чанар үлдээгээд байдаг. Хүн байн байн стресст ороод байсны нэн түрүүн шагнал нь артерийн судас дотор хананаасаа бөглөрөх, судасны хатуурлаас тархины цусан хангамж муудах, амархан мартах, гомдох уйлах, чалчих, уурлах, мартах зэрэг сэтгэцийн үргэлжийн түгшүүр бий болгодог. Энэ нь цусны шинжилгээнд холестрол, триглицирид өндөрсөж, коагулограмм өөрчлөгдөж, элэгний өөхлөлтийн шинж тод илэрч, бамбай булчирхайн дутмагшил үүсдэг. 

Ингэснээр хүний бүхий л биеэр өөхлөлт үүсч таргалалтын өвчин үүсдэг. Хорт зуршилтай хүмүүст нойр булчирхайн өвчлөл, зүрхний шигдээс, тархины уйланхай, цусны эргэлтийн өвчний хам шинж илэрдэг. 

Тэгвэл "Стресс" гэж онцлон бичигдэж, яригдаж байгаа мангасаас бид яаж аврагдах бэ? Энэ мангас биднийг хөгшин залуу гэлтгүй бүгдийг залгих чадалтай. Хүний амьдралыг бусниулж, нийгэмд халгаатай. Хүний сэтгэхүйг өвчлүүлээд эмчилгээгүй болгож, мунхруулан, хөгшрүүлдэг аюултай. Нэн түрүүн бид "Стресс"-ээс салахын тулд цэвэр цэмцгэр, тохилог орон байр, өөрийн сонирхлоор урам зоригтой хийж чадах амьдралын их үүсвэр ажил, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл, үр хүүхэд, стресст орохгүй сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил байхаас гадна, эерэг адреналиныг үүсгэгч биеийн тамир, зугаа цэнгэлийг өдөөгч тоглоом, урлаг уран сайхны үзүүлбэрүүд, хүндлэл, энхрийлэл тус болно. Хүний өөрийн дотны зөвлөх хуульч, эрүүл мэндээ сахин хамгаалахад туслах эмч, эмнэлгийн ажилтнуудтай байх нь чухал. 

 

 

 Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?