ЦОГТБАЯР, БАЯРАА НАРЫН ДАСГАЛЖУУЛАХ ЭРХИЙГ 3 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСЖЭЭ

2016-09-16  

Олимпийн дэвжээн дээр хувцсаа тайчин ёс зүйгүй авирласан, шүүгчид болон зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг хүлээн авалгүй эсэргүүцэн танхайрсан хэмээн Монголын дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дасгалжуулах эрхийг нь 3 жилээр хассан шийдвэр гаргаснаа Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос Монголын Чөлөөт Бөхийн Холбоонд албан тоотоор мэдэгдсэн байна.

Түүндээ, гадаад, дотоодын тэмцээн уралдаанд дасгалжуулахыг хориглоно гэж тодотгосон байна. Тийнхүү Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар нь 2019 оны 9-р сарын 15-ныг хүртэл дасгалжуулах эрхээ хасууллаа. Дасгалжуулагч нарыг шийтгэхийн зэрэгцээ МЧБХ-г ч 50'000 швейцари франкаар торгожээ. Монгол төгрөгөөр энэ бол 120 сая төг юм.

Дасгалжуулагч нараа дэвжээн дээр танхайрч байхад, МЧБХ-ны зүгээс дасгалжуулагчдынхаа ёс зүйгүй үйлдлийг зогсоох оролдлого хийгээгүй гэдэг үндэслэлээр үндэсний холбоонд мөнгөн торгууль ногдуулснаа мөн тайлбарласан байна. Харин дээрх хоёр дасгалжуулагчид МЧБХ-ны зүгээс 2 жилээр эрхийг нь хасах шийтгэл оногдуулснаа ДНБХ-д нэгэнт мэдэгдсэн учир Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын дасгалжуулах эрхийг нь бүх насаар нь хасах шийдвэрээ эргэн харж 3 жил болгож хассан байна.

Харин бөхчүүдийн тухайд, дасгалжуулагчийн алдаа нь тамирчдад шийтгэл болж очих ёсгүй гэж үзжээ. Энэ үндэслэлээр Монголын бүх шатны шигшээ багийн тамирчдыг олон улсын каленьдарчилсан тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь нээснээ албан ёсоор мэдэгдсэн байна. Ийнхүү удахгүй Грузины Тбилис хотноо болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын өсвөрийн шигшээ багийнхан оролцох болов.

Дээрх шийдвэрийг 2015 оны 9-р сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхийг ДНБХ мэдэгдсэн байна.

 

 

 Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:тэгвэл нутагтаа дасгалжуулаад ,багшлаад шинэ шавь, шинэ аварга 3 жилийн дараа төрүүлэхэд болохгүй гэх юу бгаа юм, ЧБ холбоотой нь холбогдолтой асуудалч бгаа л байх ,эвтэй байх нь чухал шүү албан тушаалын хойноос ах дүүсээрээ сандайлаад бгаа юм биш үү 2016-09-16
ЗАНАА:НЭГЭНТ ИЙМ ЮМ БОЛСОН БОЛ ДОТООДДОО ЭВТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ЗАНГИДСАН ГАР ШИГ БАЙЖ АСУУДЛАА ШИЙДЭЭД ЗАЛУУСАА БЭЛДЭХЭД БОЛНО ШҮҮ ДЭЭ. 2016-09-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?