ЗАН ТӨРХИЙН ӨӨРЧЛӨЛТ

2016-09-16  

Сэтгэцийн өвчний нэгэн хэлбэр зан төрхийн өөрчлөлт байдаг. Зан төрхийн өөрчлөлтийг төрөлхийн шинж чанар гэж үзэх боловч хувь хүний зан харьцааны, нийгэмд дасан зохицох хандлагаар илэрдэг. Эрэгтэй хүнд хэрцгий догшин авир илэрч байхад эмэгтэй хүнд олны анхаарал татсан тогтворгүй ааш араншин гаргадаг байна.

Зан төрхийн өөрчлөлт нь шилжилтийн насныханд тод илэрч байдаг. Сэтгэл санаа нь тогтворгүй, хүмүүстэй хэрцгий хэл яриа, зан төрхийг илэрхийлж хөдөлгөөн авир нь жолоодлогогүй шинж гаргадаг. 

Эмэгтэйд ихэнхдээ гоморхсон яриа хөөрөөний авцалдаа муу. Хүнд ихээр атаархсан атгаг санааг агуулсан хүн муулж таашаал авах илүү дүр эсгэх хандлага ихтэй.

 

Зан төрхийн өөрчлөлтийг тогтоохдоо 18 наснаас дээш насны хүмүүсийн зан харьцааг судалдаг. Шилжилтийн насанд сэтгэл санааны гэнэтийн цочрол, эцэг эхийн бүдүүлэг зан харьцаа, гэмт хэрэгтний хамтрагч, золиос, бага насны суурь хүмүүжил, боловсролын байдал насан туршийн зан төрхийн өөрчлөлт үүсэх шалтаг болдог.  Харин хорт зуршил байнга хэрэглэдэг хүмүүс нас харгалзахгүй зан төрхийн өөрчлөлтөд амархан автдаг. Хүнд хорт зуршлын нөлөөгөөр бий болдог “Эфори” буюу тэнэгэрлийн урвалжийн дасал хүний бие махбодь байнгын хэрэглээг шаардаж цусыг өтгөрүүлж, сэтгэлийн түгшүүр үүсгэдэг. Энэ түгшүүр нь хорт зуршлаа хэрэглэхгүй бол хүнийг зан төрхийн өөрчлөлтөд оруулж чаддаг. Зан төрхийн өөрчлөлтөд орсон хүний биеэс дотоод шүүрлийн өвөрмөц ялгарах үнэр нь, биеэ хамгаалах өмхий хүрэн, хар хорхойн урвалжийн үнэр ялгаруулдаг. Архи их ууж зан төрхийн өөрчлөлтөд орсон хүнийг “архины цагаан солио” хар, шар тамхи их татсан хүнийг “уур уцаарын солио” гэх зэргээр гаргаж байгаа ааш араншингаар нь оношлодог.

Төрөлхийн болон хүчирхийлэл дарамтаас, өвчний хүндрэлээс болж зан төрхийн өөрчлөлтөд орж байгаа хүний гаргах араншин их хувьсамтгай “хаврын тэнгэр шиг” гэх тодорхойлолттой явагдана.

Би гэх өөрийгөө өргөмжилсөн бүхнийг чадагч, албан тушаалтны хэнхэг, нам дагасан хийрхэл, агуу ихийн дэмийрэл, хэтэрсэн шүтлэг, бясалгал, гэгээрэл зэрэг нь хүнд анзаарагдахгүй “мөлхөө” зан төрхийн өөрчлөлт байдаг. Энэ нь нийгэмд болон хүн олонд хүнд суртлын тушаа үүсгэдэг зан төрхийн өөрчлөлтийн хэлбэр юм. Хэдэн дээд сургууль төгссөн өндөр боловсролтой хүн ч суурь хүмүүжилгүй бол зан төрхийн өөрчлөлтөд амархан автана.

Зан төрхийн өөрчлөлтөд хүнийг оруулахгүй хамгаалах арга бол нөхөрсөг, сургамж, өөрт ухаарах үлгэр дуурайлал суурь хүмүүжил боловсрол байдаг.

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ,

                      СЭТГЭЛ СУДЛААЧДЫН ХАМТААР БОЛОВСРУУЛАВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхмаа:Сн байна уу.эпилепситэй хүүхдэд зан төрхийг эмгэг илэрсэн байна гсн юмаа энэ тал Др зөвлөгөө өгөөч.эмчлэгдэж эдгэрэх боломжтой юу туслаач 2021-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?