ПЕП ГВАРДИОЛЛА БОЛ ЖУЗЕ МОУРИНО БИШ, ТЭР БОЛ ТЭНГЭРИЙН "АМЬТАН"

2016-09-16  

Английн шигшээ багийн довтлогч асан Кейнэ ингэж хэллээ. Испанийн "Барселона" багийг алдрын оргилд гаргаж, Германы аварга Байер Мюнхен багийн ялалтын цуурайг баталгаажуулсан Пеп Гвардиолла энэ улирлаас эхлэн Английн премьер лигт, Манчестер Сити багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Удирдсан баг болгоноо амжилтын оргилд гаргаж чаддаг түүнийг Манчестер Сити-гийн эзэд үнээр зодож багтаа авчирсан. Тэр өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагч. Английн аварга болж байсан тус багийг Английн аварга, Аваргуудын лигт амжилттай оролцуулах нь түүний зорилго. Амьдралдаа хэзээ ч, тоглолтын эхний 15' гоолдож үзээгүй Манчестер Сити баг Аваргуудын лигийн тоглолтод Германы Мгладбах багийг нутаг дээр нь 4:0 харьцаагаар бут ниргэлээ.

Харин түүний өрсөлдөгч гэх, Жозе Моуриногийн удирдсан Манчестер Юнайтед Голландын дунд зэргийн баг Фейнордод 1:0 харьцаагаар хожигдож, английн хөлбөмбөгийн фанатуудын урмыг хугаллаа. Тиймээс Жозе Моурино бол Пеп Гвардиолла биш гэж Кейнэ хэлсэн байна.

Пеп Гвардиолла, - Бид өчигдрийг ор тас мартах хэрэгтэй. Сайн л тоглох хэрэгтэй. Тоглолт бүрд. Цэнгэлдэх хүрээлэн үзэгчээр дүүрэн байх шаардлагатай. Зөвхөн премьер лигийн тоглолтод ч биш, аваргуудын лигийн тоглолтод ч бас дүүрэн байх нь чухал. Энэ цэнгэлдэхэд дэлхийн хэмжээний Барселона баг, дэлхийн хэмжээний Неймар, Саурез нарын тоглогчид бидэнтэй тулах болно. Бидэнд ялалт хэрэгтэй. Тэгэхийн тулд хөлбөмбөгийн фанатууд цэнгэлдэхээ дүүргэсэн, та нарын дэмжлэг, багаа дэмжсэн дуу чинь хэрэг болно. Бид фанатуудынхаа төлөө тоглох болно. Өдөр бүр сайн тоглолт үзүүлэх болно гэж фанатууддаа хандаж хэллээ. Тэр английн хөлбөмбөгийг шинэ шатанд гаргахаар ирснээ ийнхүү мэдэгдлээ.

 

 

 Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?