ШУЛУУН ГЭДЭСНИЙ АМСРЫН ЦООРОЛТЫГ ЭМЧЛЭХ ШИНЭ АРГЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2016-09-16  

Шулуун гэдэсний амсрын цооролтыг мэс заслын аргаар эмчлэх шинэ аргачлалыг АШУҮИС-ийн ИСНЭ-т нэвтрүүлж байна.  ДЭМБ-ын  хамтын ажиллагааны төвийн урилгаар Солонгос улсын Жонжү хотын Ханду эмнэлгийн эмч  Ий Чол Ху Монголд ирж АШУҮИС-ийн резидент эмч болон оюутнуудад 2 хоногийн сургалт хийсний дээр дөрвөн хүнд мэс засал хийсэн байна. Шинээр нэвтрүүлсэн мэс заслын эмчилгээ нь өмнө нь хийгддэг байсан мэс заслын ажилбарыг бодвол эдгэрэлт нь хурдан байхаас гадна эмчилгээний үр дүн сайтай гэдгийг эмч нар онцолж байлаа.

Шулуун гэдэсний амсрын цооролт буюу парапроктит гэдэг нь шулуун гэдсийг бүрхэж байдаг эдийн идээт үрэвсэл юм. Шулуун гэдэсний амсар орчмын хурц үрэвслийн шалтгаан нь хувийн ариун цэврийг сахихгүй байх, шулуун гэдэсний суваг орчмын гэмтэл авах, шулуун гэдэсний амсар орчмын өвчин (хошногын амсар цуурах, шамбарам) зэрэг юм.

Парапроктитийг цаг тухайд нь эмчилгээ хийлгүй орхивол шулуун гэдэсний хана идээнд идэгдэн гэмтэх, эрэгтэй хүнд шээсний сүвний хана гэмтэх, эмэгтэй хүнд идээ үтрээ рүү цоолж гоожих зэрэг хүндрэл үүсч болзошгүй юм. Хамгийн аюултай хүндрэл бол идээ бага аарцаг руу цоорч гоожих бөгөөд оношийг оройтуулж тавьбал үхэлд ч хүргэж аюултай.

 

 

 Л.ГАНТУЯА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
baterdene:Ene2r hagalgaa buyu tugs hagalgaa hiihed rezin hiideg ter rezin n 2 honood hundersnii daraa unchixsan ene ni ymr negen muu noloo bi yu ? 2019-01-28
Урангуа :Хагалгаанд ороод 10 хонож байна. Эхний өвдөж эхэлж байсан шигээ өвдөөд идээ гарах боллоо.Яаж нахихгүй байх талаар эмчилгээ хийлгэх вэ? 2019-11-10
оогий:энэ өвчин солонгосоор юу гэдэг юм бэ 2019-11-16
oreg:hagalgaand orsnii daraa eroosoo bi suu hed honog bi bvr heden jiliin umnu barag 5 udaa orson tegeed bvr svvliin hagalgaanii daraa bvr suuxgvi hevtej bvh um aa hiideg bolson tegj baij edgesen. haana hagalgaand hedeer orson be nadad bas garaad ersen bga. 2019-12-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?