ЯПОНЫ ҮНДЭСНИЙ БААТАР ОЗЕКИ КОТОШОГИКҮ

2016-01-25  

Японы ард түмэн 2016 оны 1-сарын бащёд түрүүлсэн озеки Котошогикү ингэж баярын доголон нулимстай хүлээн авсан тухай Япон орон даяар мэдээллээ. Японы сумод ноёрхолоо сүүлийн 10 гаруй жил тогтоосон монгол сумочдын амжилтад тэр л ганцаараа цэг тавьж чадлаа. Бүтэн 10 жилийн дараа нийт 60 башёгийн эцэст японы сумо сонирхогчдын хүсэн хүлээсэн ялалтыг тэр авчирлаа. 10 жилийн тэртээ озеки Точиязуми эзэн хааны цомыг өргөснөөс хойшхи анхны япон сумочин болсон нь түүнийг үндэсний баатар болголоо. Тэр тусмаа сумогийн ертөнцөд ноёрхож буй Монголын 3 их аваргыг дараалан хаяж япончуудын унтарсан сэтгэлийн очийг бадраав.

 

Э.ЭНХЖИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?