ЧӨЛӨӨТ БѲХИЙН ТАМИРЧИД UWW-ГИЙН КАЛЕНДАРТ БАГТСАН ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОЖ ЭХЭЛНЭ

2016-09-23  

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олон улсын календарьчилсан тэмцээн уралдаанд Монголын тамирчдын оролцох эрхийг сэргээсэн тухай албан ёсны веб хуудсандаа мэдээлжээ.

Риогийн олимпоос 65 кг-ын жинд, хүрэл медалийн төлөөх тоглолтын дараа эсэргүүцлээ илэрхийлсэн Монгол Улсын чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогбаяр, Б.Баяраа нарыг олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхийг гурван жилээр хасаж Монголын чөлөөт бөхийн холбоонд 50000 Швейцарь франкийн торгууль оногдуулсан  талаар дурдаад, Монголын тамирчдын уралдаан тэмцээнд хуваарийн дагуу оролцох эрх нээгдсэнийг албан ёсоор мэдээлсэн байна.

ДБНХ-ны албан ёсны веб хуудас.

https://unitedworldwrestling.org/

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?