ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АГААРЫН БОХИРДЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2016-01-25  

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн  өнөөдөр боллоо. Энэхүү зөвлөгөөнд  Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын  гишүүн  С.Оюун, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянтогтох, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази Номхон  далайн бүсийн  захирал,  Даниэль Түүл болон бусад албаны зочид төлөөлөгчид оролцлоо.

 

Энэхүү зөвлөгөөнийг Эрүүл мэнд, спортын  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нээж хэлсэн үгэндээ:

“ДЭМБ-аас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдлыг оруулсан байна. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг. Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь  хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, амьсгал, зүрх судасны өвчин харшлын эмгэг, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, хавдар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байна хэмээн онцолж байлаа.

Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан зарим судалгааны үр дүнг танилцуулъя.

 -       1992 оноос хойш 4 удаа Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл,  уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоожээ;

-       1993-1995 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд амьсгалын эрхтний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахад 7-8 дахин илүү өвчилж, арьс, салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний (арьсны аутофлор, хамрын салстын нянгийн ургалт, кандид) үзүүлэлт Улаанбаатар хотод илүү байна;

-       УБ хотын хүүхдийн цусанд агуулагдах хар тугалганы дундаж хэмжээ 2000 онд 10 мкг/дл, 2006 онд 16.5 мкг/дл илэрч байсан бөгөөд хүүхдүүд ой тогтоолт буурах, анхаарал сулрал шинж тэмдэгүүд илэрч байгааг  тогтоожээ;

-       Орчны болон амьсгалаар ялгарах агаарын нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж их байх нь хүүхдийн уушгины амьдралын багтаамжийг бууруулдаг болохыг 2011 онд баталсан байнаЗөвлөлгөөний үеэр Цэвэр агаар-эрүүл ирээдүй  гар зураг, зохион бичлэгийн  уралдаанд түрүүлсэн сурагчдад шагнал гардуулсан юм.

 

БЭЛТГЭСЭН : Л. ГАНТУЯА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?