СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА

2016-09-24  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНСУ-ын Гванжу хотын Засаг дарга Юнь Жан Хёнь болон  бусад албаны хүмүүс, томоохон эмнэлгүүдийн  төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Уулзалтын эхэнд сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарын боловсон хүчний сургалт болон солилцоо, анагаах ухааны технологи нэвтрүүлэх чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглээд, цаашид эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч, сувилагчдыг багаар нь сургах, Солонгост эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний хяналтыг цахим эрүүл мэндийн системийн тусламжтайгаар хамтран хийх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Засаг дарга Юнь Жан Хёнь дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж, тус хотын эмнэлгүүд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулж, идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, цаашид эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг  сайдаас хүслээ.

Түүнчлэн Улаанбаатар Сонгдо эмнэлгийг үүсгэн байгуулагч Др.Ли ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, нийгмийн халамжийг дээшлүүлэх чиглэлээр мөн Монгол сувилагч нарыг Солонгос Улсад сургаж мэргэшүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтойг санал болгов.

Уулзалтын төгсгөлд сайд А.Цогцэцэг цаашид ахмад настны нийгмийн идэвхийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтран ажиллах саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?