"ШАХТЁРСКАЯ СЛАВА-2016" ТЭМЦЭЭН ЭХЭЛЖЭЭ

2016-09-24  

ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд “Шахтёрская слава” олон улсын IҮ дэх удаагийн тэмцээн болж байна. Кемерово мужийн амбан захирагч А.Тулеевийн санаачилгаар 2013 оноос зохиогдож байгаа энэ тэмцээнд АНУ, Армян, Беларусь, БНХАУ, Гүрж, Казахстан, Канад, Монгол, Польш, Словак, Унгар, Украин, ХБНГУ, Франц зэрэг 24 гадаад орон, ОХУ-ын Буриад, Тува, Хакасс, Чувашийн бүгд найрамдах улс, Воронеж, Новосибирск, Смоленск, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Москва, Санкт-Петербург хотын нийт 200 орчим бөх өрсөлдөж байна. Австри, Швейцар улсын бөхчүүд тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлсэн байсан ч нэр бүхий хоёр орны Засгийн газраас хориглосон учир бөхчүүд нь ирээгүй байна.

Алтан медаль хүртсэн бөхчүүдэд 100, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд  60, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 30, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 30 мянган рублийн урамшуулал олгож байна. Шилдэг дотоодын бөхийг уламжлал ёсоор “Тoyota Corolla” хийцийн хөнгөн тэргээр байлах бол энэ жилээс гадаадын шилдэг бөхийг тодруулж тусгай алтан медалиар нэмж шагнадаг болж байна. 585 сорьцийн 200 гр жинтэй, 700 мянган рублийн үнэтэй алтан медалийг Москва хотод гар аргаар урласан байна.

Тэмцээнд олон улсын шүүгч Х.Ганболд шүүгчээр оролцож байна.

Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан болжээ. 74 кг-ын жинд “Арслан” клуб, ҮБТДС-ийн бөх Занданбудын Сумъяабазар нэгдүгээр тойрогт Кемерово мужийн бөх С.Рашидовт, мөн клубын бөх Батсуурийн Отгонбаяр мөн нэгдүгээр тойрогт казахстаны бөх Б.Сакаевт тус тус ялагдаж медальд хүрээгүй байна.

57 кг
1. Омак Сюрюн (ОХУ)

2. Хуреш-оол Дондук-оол (ОХУ)
3. Расул Машезов (ОХУ)

3. Арутюн Барсегян (Армян)

65 кг
1. Алексей Боровицкий (ОХУ)

2. Семён Терещенко (ОХУ)
3. Байыр Ондар (ОХУ)

3. Александр Захарушкин (ОХУ)

74 кг
1. Арсалан Будажапов (ОХУ)

2. Исраил Касумов (ОХУ)
3. Сунат Рашидов (ОХУ)

3. Артем Умаров (ОХУ)

97 кг
1. Юрий Белоновский (ОХУ)

2. Ахмед Батаев (ОХУ)
3. Александр Гуштын (Беларусь)

3. Мурази Мчедлизе (Гүрж)

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?