ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ Д.СУМЪЯАГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛНО

2016-09-27  

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Рио-2016 олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Тэмцээн аравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд болно. Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн тамирчид дараах жингийн ангилалд өрсөлдөх боломжтой.
 

Хөвгүүд:
-27кг, -30кг, -34кг, -38кг, -42кг, -46кг, -50кг, -55кг, -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, +90кг
 

Охид:
-32кг, -36кг, -40кг, -44кг, -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг жинд өрсөлдөнө. 
Бүртгэл болон сугалаа есдүгээр сарын 30-ны өдөр явагдана.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?