ДИНГ ЖИН ХУЙ ШАНХАЙ МАСТЕРС-2016-ИЙН АВАРГА БОЛОВ

2016-09-28  

Хятадын их мастер Динг Жин Хуй гялалзсан амжилт үзүүлж, сноокер бильярдын нэр хүнд бүхий тэмцээний аваргаар тодорлоо. Шанхай Мастерс тэмцээний 10 жилийн ойд зориулсан Шанхай Мастерс -2016 цомын тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 16 тоглогч оролцсоноос, дэлхийн аварга Марк Сэлбийг 10:6 харьцаагаар буулгаж авсан Динг Жин Хуй аваргын болор цомыг гардан авлаа.

Хоёрдугаар байрт шалгарсан Марк Сэлби бага цом болон З5000 фунт стерлингээр, түрүүлсэн Динг Жин Хуй цом болон 85000 фунт стерлингээр шагнуулав. -Дэлхийн аваргыг ялж цомын аварга болсондоо хязгааргүй баярлаж байна. Эх нутагтаа болсон тэмцээнд түрүүлж, нутаг нэгтнүүд болон багийнхнаа баярлуулж чадсандаа сэтгэл өндөр байна. Финалын тоглолтын эхний тоглолтыг алдаж, цааш нь жигдрүүлж, улмаар 6:3 харьцаагаар тасарсан үедээ анхаарал суларсан. Дараалан алдаа гаргаж, тоог 6:6 болсны дараагаас тоглолтоо өөрчилсөн. Эрсдэлтэй довтолгоогоо зогсоож, барьж тоглох тактикт шилжиж, алдааг нь ашиглаж, оноогоо ахиулах тоглолт хийсэн нь оновчтой болсон. Марк Сэлби өөрийн эрхгүй алдаа гаргаж, улмаар энгийн цохилтыг ч алдах болсон нь түүний нервээ барьж чадахгүй болсонтой холбоотой. Гэвч тэр сүүлчийн өрөг хүртэл бууж өгөхийг хүсээгүй.16 дахь өрөг буюу бидний сүүлчийн тоглолт нуух тактикаар дүүрэн байсан. 64:20 харьцаагаар намайг илүүрхэж байхад ч, тэрбээр нуулт хийж оноогоо гүйцээх гэж оролдсон. Тэр 6 нууснаас би 5 онож, 1 алдсан бол, миний 3 нуултын нэгийг нь онож, хоёрдахийг нь алдаж, гуравдахийг нь оносон боловч бух нь унаснаар тэр бууж өгсөн гэж тэр Сhin daily сонинд өгсөн ярилцагадаа онцолсон байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?