Д.КОРКИНИЙ ТЭМЦЭЭНД МАНАЙ 3 БӨХ БАРИЛДАНА

2016-09-29  

2016 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд оролцохоор манай 3 бөх очоод байна.

Манай бөхчүүд тус тэмцээнд анхдугаар тэмцээнээс нь эхлэн тасралтгүй оролцож Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, Л.Төртогтох нар алтан медаль хүртэж байсан.

Энэ удаа тус тэмцээнд шүүгч-дасгалжуулагчаар олон улсын шүүгч Х.Ганболд оролцоно, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Тулга /”Арслан” клуб, ҮБТДС, азийн өсвөрийн аварга/, 61 кг-ын жинд гавъяат тамирчин Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер З.Сумъяабазар /“Арслан” клуб, ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/ нар зодоглоно.

Тэмцээний шагналын сан 44 мянган ам.доллар үүнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд 2, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 1500, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 1, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.

 

 

МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?