РОНАЛДО ЕВРОЛИГИД 100 ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛОХОД 2 ГООЛ ҮЛДЛЭЭ

2016-09-29  

Португалийн алдарт хөлбөмбөгчин, Real Madrid багийн гол довтлогч Кристиано Роналдо бас нэгэн түүхэн амжилтын эзэн болоход ойртжээ.

Боруссия Дортмунд багтай талбай дээр нь 2:2 харьцаагаар тэнцэхэд Реал Мадридын довтлогч Роналдо гоолын салхийг 17 минутанд хагалсан. Ийнхүү европын аваргуудын лигт 98 дахь гоолоо орууллаа.

Хэвлэлийнхэн түүний 99, 100 дахь гоолыг хэрхэн хийхийг фото зурагт болон, камерийн бичлэгтээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэлдэж байна. Нэг тоглолтод 5 гоол хийх чадвартай түүнд 2 гоол хийнэ гэдэг бол ямар ч асуудал биш.

Харин хэрхэн оруулах вэ? гэдэг нь сонирхол татсан асуулт юм. Алдрын оргилд хүрсэн Роналдо бол түүний араас нэхэгч Месси нарын тоглогчдоос огт өөр араншинтай. Харахад их зантай, дээрэлхүү мэт харагддаг ч, тэрбээр 2015 оны аваргуудын лигийн аваргын цомын шагналыг бүхэлд нь буяны үйлсэд хандивлаж байсан. Буяны үйлсэд хандивласан түүний мөнгөн дүнг ч өнөөдөр гүйцэх нэг ч алдартан мөн байхгүй.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?