АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХӨГЖИЛ ШИНЭ ШАТАНД ШИЛЖИЖ ЭХЭЛЖЭЭ

2016-09-29  

Энэ бол премьер лигийн тоглолтын дүнгийн хүснэгт. Манчестер Юнайтедыг Жозе Моурино, Манчестер Ситиг Пеп Гвардиолла, Ливерпүүлийг Юрген Клоп , Арсеналыг Арсен Венгер, Челсиг Конти гээд Франц, Португали, Герман, Испани, Италийн дасгалжуулагч мэргэжилтнүүд английн багуудыг олноороо удирдах болжээ.

Тоглолт бүрд 1-2 гоол оруулах төдий тоглодог английн багууд энэ жилээс гоолыг бөөндөх болсон нь эдгээр дасгалжуулагчийн ажлын үр дүнг илэрхийлж байна гэж английн хэвлэлд дурдах болов.

Энэ жил хэнийх нь удирдсан баг түрүүлэх вэ? гэж тааж эхлэв. Хамгийн гол нь тоглолт бүр өрсөлдөөн тэмцэл дүүрэн өрнөж байна. Дэлхийн хамгийн өндөр цалинтай Пеп Гвардиоаллагийн Манчестер Сити гэхэд л эхний 6 тоглолтдоо ялалт байгууллаа.

Өрсөлдөгчийн эгнээнд буй Юрген Клоппын Ливерпүүл гэхэд л 6 тоглолтоос 4-д нь ялж, нэг тэнцэж, нэг ялагдаж, нийт 16 гоол оруулсан байна. Гараагаа тааруухан эхэлсэн Манчестер Юнайтед 5 гоолоор өнгөрсөн жилийн аварга Лейстерийн хаалгыг мялаалаа. Ийнхүү Английн хөлбөмбөгийн өрсөлдөөн дээд шатандаа гарч эхэллээ.

Сайн дасгалжуулагчдаас гадна, сайн тоглогч нар ч премьер лигид шилжих хандлага гарчээ. Энэ нь Английн хөлбөмбөгийн багийн европын лигид үзүүлэх амжилтад ч нөлөөлөх юм.

Манчестер Сити багийн дасгалжуулагч П.Гвардиолла ,- Би премьер лигийн аваргын цомыг мөрөөдөхгүй байна. Харин Европын аваргуудын Лигид амжилт үзүүлэхийг зорьж байна гэж ойрын зорилгоо тодорхойллоо. Английн хөлбөмбөгийг хөгжөөсэй гэх хөлбөмбөгийн фанатуудын олон жилийн мөрөөдөлд итгэл найдварын гэрэл асаж эхэллээ хэмээн Sun сонинд бичжээ.

 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?