БАГАНУУР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕИЙН ТЭМЦЭЭН БОЛЖЭЭ

2016-09-30  

Багануур хотын Захирагчийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дүүргийн Биеийн тамир, спорт хорооны Спортын ордонд 3 дэвжээн дээр болж 27 спорт хороо, клубын 400 гаруй өсвөрийн бөхчүүд хөвгүүд, охидын тус бүр 13 жинд ур чадвар, ухаан бодлоо уралдуулан барилдлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Г.Амархүү, нийтдээ 16 шүүгч ажиллав.

Тэмцээнд ОХУ-ын Буриадын 3 гавъяат дасгалжуулагч, 8 өсвөрийн бөхтэй хүрэлцэн ирж оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

Эрэгтэй багийн дүн :

1. Ё.Батдархан дасгалжуулагчтай “Дархан-Хасу-Мегастарс” клуб, 70 оноо, 1-р байр
2. С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг, 43 оноо, 2-р байр
3. Т.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” дээд сургуулийн баг, 18 оноо, 3-р байр

Эмэгтэй багийн дүн :

1. Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Дархан-Хасу-Мегастарс” клуб, 50 оноо, 1-р байр
2. Б.Баасанжав дасгалжуулагчтай Багахангай дүүргийн баг, 49 оноо, 2-р байр
3. Х.Магвандорж дасгалжуулагчтай “Хөх Эрчис” бөхийн дэвжээ, 42 оноо, 3-р байр

Эрдэм шинжилгээний бага хурал болж доктор профессор Л.Ням '"Тамирчдын бэлтгэлийн төлөвлөлт"', Аймгийн арслан, бөх судлаач Н.Батпүрэв "'Монгол бөхийн ёс жудаг'", докторант Б.Золзаяа '"Тамирчдын сэтгэл зүй'", магистрант, бөх судлаач Н.Анхбаяр "'Бөө, бөхийн уялдаа холбоо", техникийн ухааны доктор Ю.Гандолгор '"Тамирчдын хооллолт, эрүүл ахуй" сэдвээр илтгэл тавилаа.

 

 

МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?