БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИН

2016-10-01  

Бэлэг эрхтний өвчин гэдгийг бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс ялгаж ойлгох хэрэгтэй. Өнгөний өвчин манай орны хувьд ичиж, зовохын туйл болоод байдаг. Бэлэг эрхтний замд илэрсэн өөрийн зовиурыг нууж, ичиж, байдгаас улайлт, мөөгөнцрийг эмчлүүлж чадахгүй архагшуулдаг. Хүний бэлэг эрхтний хөндийд суурилж, зовиур, шаналгаа, үүсгээд байгаа вирус, микроб, латин нэршил бүхий мөөгөнцрүүд орно. Бэлэг эрхтний дотор хана салст бүрхэвчээр бүрхэгдэн, гялгар булчингийн агшилт суналт, дотоод шүүрлийн нөлөөгөөр хүчтэй урвалжид орж, мэдрэлийн эсүүд, вен, артерийн судасны дүүрэлтээс, физиологийн үйл ажиллагаа нь явагдаж байдаг. Бэлэг эрхтний үйл ажиллагаа, шээс ялгаруулах үйл ажиллагаатай хавсарсан байдгаар онцлог. Тэгэхээр шээс гарах сүвээр хүний биед хуримтлагдаад байдаг хорт бодис, хүнд металлууд мөн адил ялгаран гарахдаа шээсний хүчлэг чанарыг ихэсгэж, бэлэг эрхтний шүүрлийн шүлтлэгийг саармагжуулснаас охидын бэлгийн уруул улайх загатнах, хөвгүүдийнх улайх хорсох, загатнах, зэрэг өөрчлөлт гардаг. Мөн эмчилгээнд антибиотик, химийн эмэн эмчилгээг хийлгэснээр мөөгөнцөртөх, болон харшлын гаралтай өөрчлөлт гардаг. Ор дэрний паразитууд бэлэг эрхтний ойролцоох үсэнд үүрлэх арьсанд орсноос шархлах, хатиг маягийн хатуу зүйл гарах, өвдөлт маажилтаас механик халдвар нь цав, бэлэг эрхтний арьс салстанд улайлт үүсгэдэг.

Бэлэг эрхтний өвчлөлд : Герпис буюу Хомхойн вирус ихээхэн нөлөөтэй. 1980 оны Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр хүн амын 90 хувь Герпис болон түүнтэй төст вирусийг тээгч болоод байна. Тэгэхээр вирусийн гаралтай бэлэг эрхтний халдвар бэлгийн замаас гадна, нүүр гарын алчуур, дотуур хувцас, ор дэрний даавуу, шүлсээр дамжих, агаар дуслын замаар вирусийн халдвар, цусаар дамжиж хамар, ам залгуур хоолойн үрэвсүүлэхийн адил, шээс бэлгийн замыг өвчлүүлээд байдаг. Мөн хүүхдийн тархины даралтыг ихэсгэх, тархины эд эсүүдийг үрэвсүүлдэг хоруу чанартай.

Эдгээр вирусийн нэгэн хэлбэр Цитомегаловирус. Энэ вирусээр жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авахад урагт их хүндрэл гаргадаг. Ураг амьгүй болох юмуу ургын тархинд өөрчлөлт үүсгэж, согогтой хүүхэд төрүүлэх тохиолдол байдаг. Цитомегаловирус шүлсний булчирхайд суурилж ахуйн болон шүлс, агаар дуслын замаар, эмчилгээ хийлгэсэн багажаар, цус сэлбэлтээр, жирэмсэн эмэгтэйчүүдийг өвчлүүлэх нь их байдаг. Сэжигч байж, ахуйгаа цэвэр байлгахад энэ вирусийн халдвар авахгүй байж болно. Түүнчлэн бэлэг эрхтэнд цус, шүлсээр дамжин өвчлүүлдэг. Цагаан юм ихээр гарах.

Сandidas albicans Энэ өвчлөл антибиотик эмчилгээний үлдэц, ахуйн ариун цэвэр муу, дотуур хувцасны бохирдолт, даарч хөрөх, бөөрний өвчлөл, бэлэг эрхтний шүүрлийн РН хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах өөрчлөлтөөс бэлэг эрхтний салст бүрхэвч үрэвсэж ихээр цагаан юм их ялгардаг. Папилломовирусийн халдвар ҮҮ, цэврүү үүсгэгч Энэ вирус нь бэлэг эрхтний салст бүрхэвч, арьсанд үү, мөн цэврүү үүсгэдэг.

Гарднеррела Gardnerella vaginalis Энэ өвчин үүсгэгч микробыг ХХ зууны дунд үеэс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үрэвсэл үүсгэгч гэж илрүүлсэн боловч, эмэгтэйд бэлгийн замын өвчлөл, заг хүйтний өвчин зэрэг бусад трихомонады, гонококки, уреаплазмы, хламидии микробоор үүсгэгдсэн өвчний үед идэвхжиж умайн хүзүүний үрэвслийг үүсгэдэг.

Бэлгийн замын халдварт өвчин 

Бэлгийн харилцаанд орох үед дээр өгүүлсэн үүсгэгчүүд, микоплазмоз, генитальный герпес, хламидиоз, уреаплазмоз, цитомегаловирус, трихомониаз, гонококк, токсоплазмоз, кандидоз, гарднереллез, хүний папилломы вирус гэх мэт. Механик үрэлтийн хүчээр идэвхжиж, үрэвсүүлдэг. Ингэснээр далд байсан халдвар илрэн гарч ирж, бэлэг эрхтэн ихээр загатнах, бэлэг эрхтнээс шүүрэл цагаан юм гарах нь ихэсдэг. Энэ үед ичихгүй эмчлүүлэх шаардлагатай. Эмчилгээ хийлгэхгүй удахад дотоод бэлэг эрхтэнд халдвар өгөхөөс гадна хүний дархлааг сулруулж, бусад эрхтэнд өвчин үүсгэдэг. Жижиг том үенүүд өвдөх, үе холбоосны үрэвсэл болдог. Бэлгийн замын халдварт өвчин Тэмбүү, Дархлал хомстлын өвчин, зэргээс нүдний бүрхүүл гэмтэх, мөгөөрсөн эдийн гэмтэл, арьсны шархлаа нөсөө, гэдэсний дотор хананы янз бүрийн ургацаг гардаг.

Эдгээр нь тусгай заалтын дагуу эмчилгээний дэг журмын дагуу тусгай эмнэлзүйгээр эмчлэгдэнэ. Иймд бэлгийн замын өвчин үүсгээд байдаг вирусээс сэргийлэх нэн чухал арга бол ариун цэврийг чандлан сахих, ханиад томууг сайтар эмчлүүлж байх, хүчтэй химийн эм болон антибиотик дур мэдэн хэрэглэхгүй байх, өөрийн дархлааг сайжруулах хоол унд, ургамлын ханд монгол эмийг ууж байх, бэлгийн харилцаанд ёсон бусаар орохгүй байх, эрэгтэй болон эмэгтэй хүний бэлгэвчийг сайтар ашиглаж байхын чухлыг зөвлөх байна.

 

 

 Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
uyngaa12:sn bnuu mnii dooroos ym garaad bhiin 5saruin omno ni nz zaluugaasa salsn salsnaas hoish dooroos ym garah bolson tuhain vyd vzvvlj chdaagvi ywsaar bgd bvr yha medhew bailaaa ymr negn owchin ym boluu gej aij bn 2020-11-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?