Т.ТУЛГА Д.КОРКИНИЙ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-10-03  

ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дэх удаагийн чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.

61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт якутын бөх Николай Охлопковт 4:6 онооны харьцаагаар дийлджээ.

Олон улсын хэмжээний мастер Т.Тулга нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт якутын бөх Петр Павловыг 8:1 онооны харьцаагаар ялсан ч гуравдугаар тойрогт буриадын бөх Баяр Цыреновт цэвэр ялагдаж дагах барилдаанд якутын бөх Айхаан Антоновыг 6:1 онооны харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө Санкт-Петрбург хотын бөх Марат Дедегбавтай өрсөлдөж 10:7 онооны харьцаагаар ялжээ.

 61 кг               

1. Егор Понамарёв (ОХУ, Якут улс)

3Баяр Цыренов (ОХУ, Буриад улс)

3. Даша Шарастепанов (ОХУ, Буриад улс)

3. Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб, ҮБТДС,

   азийн өсвөрийн аварга/

70 кг              

1. Евгений Жербаев (ОХУ, Буриад улс)

2. Герман Устинов (ОХУ, Якут улс)

3. Семён Радулов (Украин)

3. Исраил Касумов (ОХУ, Красноярскийн хязгаар)

86 кг              

1. Владислав Валиев (ОХУ, Алани)

2. Себастьян Жезиржански (Польш)

3. Александр Зеленков (ОХУ, Красноярскийн хязгаар)

3. Канат Бердыев (Казахстан)

 125 кг            

1. Балдан Цыжипов (ОХУ, Буриад улс)

2. Павел Кривцов (ОХУ, Кемерово муж)

3. Мариан Тодоров (Болгар)

3. Александр Хоцяновский (Украин)

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?